Нөхөр Том Крузээс гэрлэлтээ цуцлуулаад удаагүй байгаа жүжигчин, загвар зохион бүтээгч Кэти Холмс ирэх сард уншигчдын хүртээл болох “Harper’s Bazaar Russia” сэтгүүлийн нүүрнээ гарчээ.
Түүний зургуудыг алдартай гэрэл зурагчин Жиллес Бензимон авсан байна.
Өдгөө 33 настай үзэсгэлэнт бүсгүй хүрэн бор өнгийн үсээ том долгионтой буржгар болгон засуулсан нь бараан өнгөөр будсан нүд, будаггүй урууланд нь төгс зохицсон байсан гэж эх сурвалжууд дүгнэжээ.
Holmes&Yang загварын агентлагийн загвар зохион бүтээгчээр ажиллах болсон Кэти сэтгүүлийн бусад зураг авалтуудад Versace, Dolce&Gabbana, Moschino болон Michael Kors брэндийн хувцаснуудыг өмссөн байна.
Өнгөрсөн сард нөхөр Том Крузээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан билээ. Тэрбээр Кэти охин Суригээ Нью-Йоркийн нэгэн сургуульд оруулсан юм. Бродвэйн шоунд хөл тавьснаас хойш дөрвөн жилийг өнгөрүүлээд байгаа Кэти “Dead Accounts” жүжгийн сургуулилтаа тун удахгүй эхлэх аж.
“Harper’s Bazaar” сэтгүүлд хэв маягаа эрс өөрчилсөн Кэтигийн гэрэл зургуудыг харсан эх сурвалжууд түүнийг “Кэти шоронгоос гарсан мэт болжээ”, “Тэр амьдралаа өөрчилж, дахин төрсөн мэт болж байна” хэмээн ярьцгааж байжээ.