Одоогоос яг 30 жилийн өмнө буюу 1982 оны энэ өдөр Америкийн Карнеги-Мелоны их сургуулийн эрдэмтэн хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн дүрсийг анх илгээж байлаа. Тухай үед хоёр цэг, нэг зураастай, хоёр талаас нь хашилтанд оруулсан хэлбэртэй байжээ. Тэрээр энэ дүрсээ хамт ажилладаг нөхдүүддээ зориулсан юм. “J” дүрс нь баяр баяслыг илтгэх ёстой хэмээн тэрээр санал болгосон гэдэг. Үүнээс хойш тэр дүрсийг хүн бүр мэдэх болсон төдийгүй өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нэгэн хэлбэр болжээ. Ялангуяа 90-ээд оноос хойш хүчтэй дэлгэрч, олон хэлбэртэй болсон байдаг.
Ч.Төр төмбөгөр/www.now.m