Гол дүрийн дул булаам эмэгтэйг улам тодотгож харагдуулахын тулд ”өвөрмөц” төрхтэй, ”царай муутай” дүрүүдийг хамт тоглуулах явдал Холливудын кинонуудад ажиглагддаг. Гэсэн хэдий ч эдгээр этгээд дүрүүд нүүр хувиргалт, будалтаа арилгавал гол дүрийн эмэгтэйгээс ч үзэсгэлэнтэй байх нь элбэг. Ингээд ЗӨВ.МН кинонд дүр бүтээхийн тулд царай муутай харагдах шаардлагатай тулсан жүжигчдийн жинхэнэ төрхийг толилуулж байна.
Наоми Гросман- Пеппер
Америкийн аймшигт түүхүүд кинонд эрэмдэг боловч сайхан сэтгэлтэй бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин Наоми Гросман бодит амьдрал дээр тун чиг үзэсгэлэнтэй нэгэн ажээ.
Терин Менин- Тиффани Дожет
Orange Is The New Black цувралд Тиффанигийн дүрийг бүтээсэн.
Америка Феррера- Бетти Суарез
Царай муутай Бетти цувралд царай муутай Беттигийн дүрийг бүтээсэн жүжигчин бодит амьдрал дээр сайхан бүсгүй.
Эмма Томпсон- Асрагч Макфи
Ид шидтэй асрагчийн дүрд тоглосон бүсгүй киноны төгсгөлд ч, бодит амьдрал дээр ч сайхан бүсгүй билээ.
Ванесса Хаженс- Габрельа Монтез
Ахлах сургуулийн мьюзикл кинонд тоглосноороо алдартай жүжигчин Ванесса Хаженс 2013 онд Gimme Shelter кинонд асрамжийн газар амьдардаг охины дүрийг бүтээсэн. Ингэхдээ өөрийн гоо үзэсгэлэнг золионд гаргажээ.
Руни Мара- Лизбет Саландер
Луун шивээст охин киноны панк рок бүсгүйн дүрийг бүтээсэн тэрбээр бодит амьдрал дээр тийм ч рок нэгэн биш бололтой.
Мерил Стрип- Шулмын дүр
2014 онд нээлтээ хийсэн Into The Woods киноны ойн шулмын дүрийг бүтээхийн тулд жүжигчин бүсгүй гадаад төрхөө бүхлээр нь хувиргасан.
Сальма Хаек- Фрида Кало
Үзэсгэлэн гоо жүжигчин бүсгүй өвөрмөц хөмсөгтэй 20-р зууны урлагийн бурхан тэнгэр Фрида Калогийн дүрийг бүтээхийн тулд хөмсгөө 3 сар засаж янзлаагүй гэдэг.
Линда Карделини- Вельма
Скүби Дү кинонд ухаалаг бүсгүйн дүрийг бүтээсэн Линда бодит амьдрал дээр тийм ч ”ноомой” биш гэнэ.
Меси Виллиамс- Арья Старк
Хаан ширээний тоглоом киноны хүчирхэг бүсгүйчүүдийн нэг Арья Старк бодит амьдрал дээрээ эршүүд нэгэн биш.
Анна Хатавей- Миа Термополис
Гүнжийн өдрийн тэмдэглэл кинонд буржгар үстэй өсвөр настны дүрийг бүтээсэн жүжигчин Анна Хатавей бодит амьдрал дээр Холливудын сайхaнуудын нэг.
Гвендолин Кристи- Тартын Бриенне
Чин зоригт дайчин бүсгүйн дүрийг бүтээсэн Гвендолин бодит амьдрал дээр эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй бүсгүй.
Делфин Чанек- Дрен
Splice кинонд харь гарагийн амьтны дүрийг бүтээхийн тулд жүжигчин Делфин хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг давах хэрэгтэй болсон.
Мили Боби Браун- 11
Stranger Things цувралд дүр бүтээж, алдрын замналаа эхэлсэн Мили Боби Браун урт сайхан үсээ тайрч дүрдээ бэлтгэсэн байна.
Лена Хиди- Церсей
Хаан ширээний тоглоом киноны ”хорчин” хатан Церсеин дүрд тоглосон Лена бодит амьдрал дээр богино үсний засалтыг эрхэмлэдэг нэгэн.
Эх сурвалж: ЗӨВ.МН