Кино академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа буюу Оскар 2013 оны хоёрдугаар сарын 24-нд болох товыг албаны зүгээс мэдээллээ. Академийн төлөөлөгчийн хэлснээр нэр дэвшигчид нэгдүгээр сарын 10-нд тодрох гэнэ.
Энэ удаа зохион байгуулагчид нэр дэвших хугацааг өмнөх жилүүдийг бодвол хоёр долоо хоногоор сунгасан гэнэ. Кино наадмыг зохион байгуулагчдын мэдэгдсэнээр шилдэг уран бүтээлүүдийг нэр дэвшихэд илүү их цаг хугацаа хэрэгтэй хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргасан байна.
Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сараас Оскарт нэр дэвших кино урлагийн шилдэг кино, жүжигчид болоод бусад шагналуудыг тодруулахад академийн 6000 гишүүн саналаа өгч эхлэх аж.
Түүнчлэн Энэ жил Оскарт анх удаа онлайнаар санал хураах болсноороо онцлог гэнэ. 85 дахь удаагийн уг кино наадам Лос-Анжелесийн “Долби театр”-т болох юм байна.