Өдрийн 8 цаг ажилладаг хүмүүсийн бүтээмж ялангуяа үдийн цайны цагаар огцом буурдаг талаар нилээдгүй хүмүүс санал нийлэх биз ээ.
Хүний бие идсэн хоолоо боловсруулахад тодорхой хэмжээгээр энерги зарцуулдаг. Яг энэ үед асар их энерги шаардагддаг тархины үйл ажиллагаа саармагжиж эхэлдэг учраас л бид нозоорсон мэдрэмж авдаг. /Тархи ямар их энерги зарцуулдгийг дараа илүү тодорхой тайлбарласан нийтлэл оруулна аа/
Ийм учраас л Хятад болон Япон зэрэг улсуудад компаниуд ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажилтнуудынхаа эрүүл мэндийн асуудалд анхаарах үүднээс өдрийн унтлагын цаг буюу nap time-ийг хүлээн зөвшөөрдөг. Энд гэхдээ нэг зүйлийг давхар дурдахад эдгээр улсууд манайх шиг мах ихээр идэж хүндээр хооллодоггүй гэдгийг бас санах хэрэгтэй.
Тэгэхээр унтах, кофе уух гэсэн 2 аргыг голчлон дэлхий нийтээр ашиглаж байна. Тэгвэл энэ 2 аргыг хослуулж ашиглаж яагаад болохгүй гэж. Өдөр нозоорсон үедээ бага хэмжээний өтгөн кофе найруулж уугаад тэр дороо 20–25 минут унтаад сэрэхэд кафейн, өдрийн унталт 2 давхар нөлөөлж асар өндөр сэргэлт авч болдгийг саяхан нэгэн туслахаасаа мэдэж авсан маань маш үр дүнтэй байсныг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. 25-аас илүү минут унтаж болохгүйг санаарай. Учир нь түүнээс илүү минут унтахад хүн гүн нойрондоо орж эхэлдэг.
Миний хувьд ч өдрийн цагт олон тооны уулзалт хийж, бичиг баримттай танилцаж шийдвэр гаргах гэх мэт ачаалалтай өнгөрөөж байгаа цаг үедээ энэ аргыг ашиглахыг зорьж байгаа. Мэдээж байнга бол чадахгүй гэхдээ хэрэгжүүлэхийг хичээгээрэй.