NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлсэн Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Хьюстон Рокетс багтай хоёрдугаар шатны цувралын 3 дахь тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний хагаст Лейкэрс гурван оноогоор хожигдож дуусгасан ч шийдвэрлэх үеийн төгсгөлийг гайхалтай хийснээр тоглолтыг 112-102 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 2-1 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Хоёр багийн дараагийн тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 11-ны өглөө болно.
Тус тоглолтод Леброн Жеймс 36 оноо, 7 самбар, 5 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Энтони Дэвис 26 оноо, 15 самбар, 6 дамжуулалт, Рожан Рондо 21 оноо, 9 дамжуулалт, Кайл Кузма 14 оноог авчээ. Харин эсрэг багаас Жеймс Харден 33 оноо, 9 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 30 оноо, 8 самбар, 6 дамжуулалтыг гүйтцгэжээ.