Гурван охин хамтлаг нэгэнтээ Төрийн соёрхолт Дуучин Д.Болдоор хэсэг продюсерлэж олны танил болж байсан гэдэг. Тэгвэл тус хамтлагийнхан сүүлийн үед соло уран бүтээлээ туурвих болсон. Хамтлагийн хамгийн царайлаг гэгддэг Г.Анхмаа нь дунд сургуулийн нэг ангийн охид МУГЖ, дуучин Т.Ариунаа, поп дива дуучин Ж.Алтанцэцэг нарын тоглолтод оролцож, дуулж эхэлсэн нь Гурван охин хамтлагт орох эхлэлийг тавьж урлагт хүч үзэх ирээдүйг өгсөн гэдэг.
Сүүлийн үед бие даасан уран бүтээлээ туурвиж буй Г.Анхмаа хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээгээд авсан удаатай. Түүнийг урлагийн хүн болоход нь ээж нь ихээхэн нөлөөлсөн ажээ.
Түүний урлагийн карьер дардан байгаа ч хувийн амьдрал нь нэг л төвхнөж өгөхгүй байна уу даа. Анхны нөхөр хүүхдийнх нь эцэг болох жүжигчин Т.Билэгжаргалаасаа удалгүй салсан. Түүний зан авир дууч бүсгүйд таалагдаагүй гэдэг.
Харин өдгөө тэрбээр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой сүүлд нэр холбогдоод байсан ч тэдний хайр сэтгэл олон нийтэд ил болсон. Өөрийн цахим хуудастаа амарч зугаалж яваа шинэхэн гэрэл зургуудаа нийтэлж, шинэхэн дуугаа гаргах гэж байгаагаа ч дуулгаад амжив.
Фэнүүдээсээ хөөрхөн гэдэг үгийг харамгүй сонсдог Г.Анхмаа энэ зуны аяллаа Хөвсгөл далай, Өмнөговийн Гурван тэс сумаар байгалийн үзэсгэлэнг нь тольдон явна.