32 настай Жессика Симпсон өнгөрсөн лхагва гаригт гэр бүлийнхнийхээ зургуудыг твиттертээ дэлгэсэн байна.
Тэрээр сүйт хархүү Эрик Жонсоны төрсөн өдрөөр авахуулсан зургуудаа постолжээ.
Жессика Симпсон Максвелл Дрью хүүгээ тэвэрсэн зургийнхаа дор “Өнгөрсөн жил аавынхаа төрсөн өдрөөр. Тэр үед Максвелл миний гэдсэнд байсан юм. Энэ жил би түүнийг тэвэрч байна” хэмээх тайлбарыг бичсэн байв.
Харин энэ зургийг “Аавынхаа 33 насны төрсөн өдрөөр” хэмээн тайлбарлажээ.
Д.Идэр /24tsag.mn/