Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь театрынхаа уран бүтээлчдийг хөдөө явсан хойгуур их ажил амжуулж байна аа. Нэгэнт театрын тайз “амарч” байгаа хойно болохгүй нь ч юу байхав. Тэрбээр туршлагатай уран бүтээлчийнхээ хувьд “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийг дэмжиж “Амьдрал өөрөө бэлэг” хэмээх шинэхэн уран бүтээлд нь оролцож буйг хүн бүр л мэдэж байгаа. Магадгүй тэрбээр УДЭТ өвөл цагийн нээлтээ хийх “Гамлет” жүжигт тоглохоор нөөгдөж байгаа болохоор хөдөө орон нутаг руу яваагүй ч юм билүү хэн мэдлээ. Тэгээд ч тэр хэрвээ би эрэгтэй байсан бол Гамлет”-д тоглох байсан гэж хэлсэн удаатай юм даг. Энүүхэндээ гэхэд тэр бүстэй хүн байсан бол 33 жилийн дараа аавынхаа бүтээж байсан Гамлетын дүрийг бүтээж урлагийн алтан тайзан дээрээсээ аавтайгаа уулзах байсныг үгүйсгэх аргагүй. Гэвч бурхан түүнийг эмэгтэй хүн болгоод бүтээчихсэн юм чинь яалтай. Гэхдээ авьяаслаг жүжигчин маань гол дүрийн сонгон шалгаруулалтанд түрүүлээд Офелия болоод гараад ирэх ч юм билүү дээ.
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”