Каннын 66-р кино наадам 26-ны өдөр өндөрлөлөө. Энэ удаагийн кино наадамд Хятадын найруулагч Жя Жанкэгийн “Тян Жү Дин буюу тэнгэрийн тавилан” кино хамгийн шилдэг кино зохиолын шагналыг хүртлээ. Франц, Тунисын давхар иргэншилтэй найруулагч Абделлатиф Кечиче “Adele’s Life” киногоороо “Алтан далдуу мод” шагналын эзэн боллоо.
Наадмын Гран при шагналын эзнээр Америкийн “Inside Llewyn Davis” кино тодорсон бол, Японы “Like father like son” кино шүүгчдийн нэрэмжит шагнал хүртлээ. Мексикийн кино найруулагч Амат Ескаланте “Хе ли” киногоороо шилдэг найруулагчаар шалгарлаа.
Шилдэг эрэгтэй жүжигчнээр Америкийн нэрт жүжигчин Брюс Дерм, харин шилдэг эмэгтэй жүжигчнээр “The Past” киноны гол дүрд тоглосон Беренис Бежо тодорлоо.
Шилдэг кино зураг авалтаар Сингапурын найруулагч Чэнь Жэ-игийн “Аав ээж гэртээ байхгүй” кино шалгарсан бол “Хамгийн богино хэмжээний алтан далдуу модны шагнал”-ыг БНСУ-ын “Аюулгүй” кинонд олголоо.
Энэ удаагийн Каннын кино наадам 5-р сарын 15-ны өдөр нээлтээ хийж, кино урлагийн хамгийн том шагнал болох 20 ширхэг “Алтан далдуу мод” шагналын төлөө өрсөлдлөө.