Дуучин Бритни Спирс Саймон Коуэллын хөтөлдөг шоуд оролцсон зочдыг гайхашруулжээ.
Студид байсан үзэгчид дуучин бүсгүйн хөлөн дээр сэжигтэй толбонууд байгааг анзаарчээ.
Эдгээр толбонууд нь арьсны өвчин болох псориазын илрэл байсан байж магадгүй гэнэ.
Од бүсгүй улаан хивсэн дээгүүр гоёмсог даашинзтай, өндөр өсгийттэй алхсан бөгөөд тэр үеэр хөлөн дээрх толбо нь мэдэгдсэн байна.
“Бритнигийн арьс эртнээс загатнах болсон. Тэр арьсаа байнга мааждаг. Псориазаас хамгаалах тусгай түрхлэг түүнд байгаа ч тэр нь түлдэг гээд хэрэглэхээ больжээ.
Энэ өвчинд нэрвэгдсэн цорын ганц од бол Бритни биш. Дуулиантай бүсгүй Ким Кардашьян ч энэ өвчинг туссан” хэмээн эх сурвалж хэлсэн байна.
“Долоон сая америк хүн энэ өвчинд нэрвэгдсэн ч ач холбогдол өгөлгүй сууж байгаа. Тэгвэл энэ нь эмч нарын байнгын хяналтад байх ёстой аюулт өвчин юм” гэж Кардашьян мэдэгджээ.
Д.Идэр /24tsag.mn/