Жүжигчин И.Одончимэг олон сайхан уран бүтээлээрээ үзэгчдэд ойр байдаг нэгэн. Эрхэм жүжигчин маань өөрийн нэрээр нэрлэсэн ток шоу хийж олны хүртээл болгоод байгаа.
Харин түүний дараагийн хүсэл бол эмэгтэй хүний мөн чанарыг харуулсан, амьдралд сөхөрч боссон тийм нэг зоримог эмэгтэйн дүрийг бүтээх гэнэ. Гэвч түүнд таалагдах зохиол гарахгүй байгаа учраас хэсэг хугацааны дараагаас өөртөө зориулж киноны зохиолоо бичих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.