“Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн тоглолт өчигдөр UB palace-ийн их танхимд боллоо. 19.00 цагаас эхлэх байсан тоглолт үзэгчдийн хүлээсэн алга ташилтаар гурван удаа дуудуулсаар 20.00 цаг эхлэв. Сайн байцгаана уу? хэмээн гарч ирдэг тоглолтыг бодвол “Номин талст”-ынхан өөр маягаар тоглолтоо бэлджээ. Хошин өнгө аясаараа олны талархлыг хүлээгээд буй хөтлөгч Анхаа үзэгчидтэй мэндэлсээр тоглолт эхэллээ. Тэрээр хамтлагийн ахлагч Батсүхийг гөлгөр мөлчгөр арьстай, Хаянааг намаар яриулсаар их үс, хөмсөг бурханаас илүү авсан, Дэлгэрмөрөнг эвтэй дөрвөн амьтнаар төсөөлвөл заан, Хаазааг хамгийн тайван хүн хэмээн хошин маягаар тодотгосоор үзэгчдийг багахан хөгжөөгөөд авав.
Б.Эрдэнэбилэг: Номер 1-ээ чи Номин талст хамтлагийн ахлагч байсан юм байна ш дээ.
Зүүдний учрал. Хаянаа Оюунтүлхүүр нарын дууг Хаянаа өөрийн охин Анхилуунтайгаа дуулж үзэгчдийн сонорыг мялаав.
Азтай үзэгчийг шалгаруулж Шанхай руу хосоороо аялах эрхийн бичгээр шагнав.