“Миний хөрш чөтгөр”, “Цасан охин” зэрэг уран сайхны кинонд тун чадварлаг тоглож, өөрийгөө нээн харуулж чадсан Х-Түц-ийн залуу жүжигчин А.Туяа нөхөрт гарах болоогүй гэнэ. Биеийн галбир, царай зүс, хувцаслалт зэргээрээ олны анхаарлын төвд байдаг жүжигчин Туяагийн хувьд Ү.Тэмүүжин гэх хөрөнгийн биржэд ажилдаг чадварлаг залуутай бараг суух дээрээ тулсан байсан ч хувийн асуудлаас болоод салсан гэдэг. Тэрбээр “Би хэдийгээр 30 нас гарсан ч одоохондоо хүнтэй сууж, амьдрал зохиох болоогүй.Уран бүтээлдээ анхаарна” хэмээн ойр тойрны найз нөхөддөө ярьж яваа аж.
Д. Саруул FactNews.mn