МУСТА Д.Намсрайноровын “Сэвлэг шиг бүүвэй шиг” бие даасан тоглолт энэ сарын 10, 11-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Тэрээр өчигдөр тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд “Сэвлэг шиг бүүвэй шиг” тоглолтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч МУСТА Э.Батхүү, тайз дэлгэцийн засал чимэглэлийг “B Sound”, тайзны зураг дизайныг “Shine” студи хариуцан ажиллажээ.
Түүний тоглолтын продюсер Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд “Бөхийн өргөө”-ний гадна гэр барих саналыг тэрээр гаргажээ. Тус гэрт тоглолтын тасалбар авахаар ирсэн хүмүүсийг айргаар дайлж угтдаг байна.