Эмч Мартин Бэлл хүмүүсийг зөв алхдаг болгох талаар мэргэшсэн нэгэн юм. Түүнд ихэвчлэн охид бүсгүйчүүд ханддаг бөгөөд хэдхэн хоногийн дотор сайхан алхаатай болдог аж.
Мартин Бэллийн ярьснаар гоё алхаатай хүн олны анхаарлын төвд байж чаддаг гэнэ. Тэрбээр ярихдаа “Алхаа бол хүнийг тодорхойлж ч болдог. Өв тэгш алхаатай хүн өөртөө итгэлтэй харагддаг ба бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг” гэжээ.
40 настай Мартин Бэлл энэ ажлаасаа өмнө ясны төрөлхийн эмгэгтэй хүмүүсийн алхааг засах талаар ажиллаж байв. Түүний тодорхойлсноор европчууд Ази, Өмнөд Америкийн оршин суугчдаас илүү муухай алхдаг аж.
Алхаа засагч “Мөрний цэх байдал, гар, хөлний хаялтаас алхаа ямар байх нь шалтгаалдаг. Өсвөр насныхан алхаагаа эртхэн засаж зөв алхаатай болох шаардлагатай. Хэрхэн алхахаас ясны хөгжил ч хамаарч байдаг. Би мөн өндөр өсгийтэй гутал өмссөн үед бүсгүйчүүдийг хэрхэн зөв алхахыг заадаг” гэжээ.
Европын орнуудад зөв алхаатай болгох сургалтын газар олноороо байдаг. Гэхдээ Мартин Бэлл хүмүүстэй илүү тулж ажиллаж богино хугацаанд зөв алхаатай болоход нь тусалдаг юм.
Т.Арьяа /TIME.MN/