“Надад сэтгэл гутрал бий юу?” Энэхvv тестээр та өөрийн зовиур шаналгааны цаана сонгодог сэтгэл гутрал явагдаж буй эсэхийг тодорхойлж болно. Доорх шинжvvдээс таньд 3 нь илэрч байвал та сэтгэл гутралд орсон байх магадлалтай тул сэтгэл зүйчид хандсан нь зүйтэй.
Шинжvvд:
Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг
- Урьд өмнө нь сонирхол татаж байсан зvйлдээ сонирхолгvй болсон, өдөр ирэх тусам таашаал авах нь буурч буй.
- Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхvйц буурсан. Таньд байнга өлсөх мэдрэмж төрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.
- Нойргүйдэх, эсвэл vргэлж нойрмоглодог болсон.
- Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.
- Таны эрч хvч суларч, амархан ядардаг болсон.
- Өөрийгөө хэнд ч хэрэггvй гэсэн мэдрэмж төрж, шалтгаангvйгээр өөрийгөө буруутгадаг болсон.
- Таны оюуны чадавхи мэдэгдэхvйц буурч сэтгэл санаагаа төвлөрvvлэн шийдвэр гаргах чадвар буурсан.
- Таньд vхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.
- Амиа хорлох оролдлогууд хийсэн.
Дээрх шинжvvдээс 5 нь таньд нэгэн зэрэг илэрч буй бол та сэтгэл гутралын гvн хэлбэрт орсныг илтгэнэ.
Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бөгөөд зайлшгvй илэрдэг дохио юм.
Эх сурвалж: Emch.mn