Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийг танилцуулж байна.
Монголын соёл урлагийн ертөнцөд хүндтэй гавьяа байгуулсан төрийн шагналт, ардын жүжигчин Л.Цогзолмаа түүний охин Ардын жүжигчин төрийн соёрхолт Н.Сувд нарыг ард түмэн биширч хүндэлж явдаг билээ.
Ардын жүжигчин Цогзолмаа гуай өнөөдөр 90 насыг зооглож яваа буянтай бас жавхаатай буурал. Авъяас тэтгэвэрт гардаггүй гэдэгчлэн “Эртний сайхан” чуулга ард олондоо ая дуугаа өргөсөөр яваа.
Харин охин Сувд 1973 оноос УДЭТ-т ажиллах болсон тэрээр өдгөөг хүртэл урлагийн төлөө олон зүйлийг хийсэн гэдгийг хүмүүс мэдэх нь лавтай.
Цогзолмаа гуайн зээ хүү АНУ-д урлагийн чиглэлээр сурч төгссөн мөн урлагийн төлөө зүрхээ зориулж яваа нэгэн аж.
МУ-ын төрийн соёрхолт, УГЗ бүжиг дэглээч С.Сүхбаатар удам дагасан мэргэжлийн бүжигчин. Тэрбээр насаараа урлагт зүтгэж яваа нэгэн бөгөөд хоёр хүү ч мөн урлагийн тогоонд буцалж яваа. Түүний том хүү болох “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг танихгүй хүн монголд үгүй. Бага хүү буюу жижиг Амараа мөн рок попын ертөнцөд хөл тавиад байгаа бөгөөд “Sound of kiss” хамтлагийн дуучин Минотой хамтран дуулсан “Хатариш” дуу нь аль хэдийнээ хит болоод байгаа билээ.
МУГЖ Г.Равдангийн хүү жүжигчин Р.Баттогтох. Гавъяат өөрийнх нь мэргэжлийг өвлөж авсан дунд хүүгээрээ их бахархдаг. Жүжигчин Баттогтох хэд хэдэн кинонд дүр бүтээж, нэлээд олон клипийг амьлуулсан нэгэн. Саяхан найруулагч Билэгжаргалын анхны дэлгэцийн бүтээл “Гарал угсаа” кинонд тэд хамтдаа тоглосон юм.
ОХУ-ын Буриад улсын гавъяат жүжигчин Борхүүгийн Амархүүг “Премьер Министр” хамтлагийн дуучин гэдгээр нь уншигчид сайн танина. Тэгвэл түүний аав Борхүү циркийн найруулагч мэргэжилтэй. Харин сүүлийн үед Монголын шоу бизнест хүч үзэх болоод байгаа. Тэрбээр “Hero Entertainment”-ийн найруулагчаар ажиллаж байгаа юм.
Ард түмний хайртай жүжигчид, урлагийн тэнгэрт ёстой л нэг “од” болон гялалзаж театрын тайзан дээр өөрсдийн нэрийг тамгалж чадсан ахмад уран бүтээлчид болох МУ-ын СТА жүжигчин О.Бат-Өлзий, МУГЖ жүжигчин С.Сарантуяа нарын хүү Б.Тамир. “Boom town” хамтлагийн гишүүн гэдгээрээ залуусын дунд танигдсан Б.Тамир аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн. Тэрээр Драмын театрын жүжигчин мөн “Фантастик” продакшны жүжигчин юм. Багаасаа аав ээжийгээ театр луу дагаж гүйж байгаад л урлагт амьтай болсон гэдэг.
Монголын телевизийн сэтгүүлчдийн тэргүүнд бичигддэг МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Золжаргал гэрэл зургийн портёр нь түүний дуран. Тэрээр хүү найруулагч, зураглаач Батбилэгтэйгээ хамт “Zoloo & Son” студийг ажиллуулдаг билээ. Аав хүү хоёрын хамтран бүтээсэн “тайгын дууч” баримтат кино өнгөрсөн жил АНУын Нью-йоркийн олон улсын кино наадмын шилдгээр шалгарсан. Түүний хүү эцгийнхээ захиасаар баримтат, уран сайхны кино бүтээж, ирээдүй хойчид Монголын түүхийг баримтжуулах үйлсэд хүчин зүтгэж явна.
“Шинэ өнгө” продакшны захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Өлзийхүү нарын охин мисс Х.Баярмаа. “Гэр бүлийнх нь 75 хувь нь урлагаар замнаж буй” гэж тодорхойлсон, “Дэлхийн мисс 2012” тэмцээнд охиноо явуулсан олны танил гэр бүл. Х.Баярмаа СУИС-ын жүжигчний ангид сурдаг, “Шинэ өнгө” хамтлагийн жүжигчин. Гэрийнхнээсээ зөрж жүжигчин болохоор шийдсэн түүнд ээжийнх нь авъяас бас өвлөгджээ. Энэ гэр бүлийг урлаг руу уруу татсан “буруутай” хүн бол гавьяат жүжигчин Ё.Цог. Тэрбээр найруулагч Ц.Хүсэлбаатарын аав бөгөөд Богд хааны дүрээр олонд танил болсон. Түүний тоглолсон кино, жүжиг одоо тоогоо алдсан. Хамгийн сүүлд жүжигчин Хүрлээтэй “Цогоо гуай…” гэдэг хөөрхөн рекламд тоглосон.
Хошин урлаг төдийгүй драмын урлаг, дэлгэцийн уран бүтээлд ч чанартай, чансаатай дүр бүтээж чаддаг чадварлаг бүсгүй бол МУГЖ И.Одончимэг. Тэрбээр өөрөөсөө 14 насаар дүү залууг өөртөө дурлуулж, хайрлуулж чадсан одтой бүсгүй. Одноо анхны нөхөр буюу охиныхоо ааваас салсанаас хойш бараг хориод жил ганц бие амьдарсан. Өөрөөсөө үе мултарсан олон дүү Х-түц продакшны жүжигчин Т.Бархүүтэй сууж монголын сайхан гэр бүлийн тоог нэгээр нэмсэн юм. Түүний охин ээжийнхээ мэргэжлийг өвлөж авахаар СУИС-ийн жүжигчний ангид суралцаж байгаа. Яваандаа урлагийн нэгэн од болох нь эргэлзээгүй.
Дуучин Хаянаа, Урнаа хоёрын охин Танхилуун. Х.Танхилуун өдгөө 13 настай бөгөөд “Хобби” дунд сургуульд сурдаг. “Sweetymotion”-ийн дуунуудад дуртай гэсэн. Түүнчлэн төгөлдөр хуур, балетаар хичээллэх дуртай аж. Тэрбээр “Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн баяраар ая дуугаа өргөж аавдаа “том” бэлэг барьж олныг гайхшуулсан юм. Ирээдүйд сайн дуучин болно гэдэгтэй нь хэн ч маргахгүй биз ээ.
Улсын циркээс төрөн гарсан цөөхөн гавьяатын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Жанчивдорж. Түүний хоёр охин Ж.Бямбажав, Ж.Бямбасүрэн аав шигээ циркийн жүжигчид. Мөн “Камер¬тон” хамтлагийн Д.Болд, Б.Эрдэнэбат нарын гэр¬гий гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Ж.Жанчивдорж гуай хоёр хүргэндээ ам сайтай байдаг. Өдгөө Ж.Бямбажав, Ж.Бямба¬сүрэн нар улсын циркэд харьяа¬лалтай байдаг гэсэн. Мөн гэр бүлийнхээ бизнест туслахын зэрэгцээ гоо сайхны сургууль төгссөн уч¬раас хамтлаг, дуучдын нүүр бу¬дах зэрэг ажил хийдэг аж.
FACTNEWS
раскруткапродвижениеtopod.inпрограмма для взлома почтового ящика яндексприкольные чехлы на айфон 4альфа банк м видео кредитная картаsoftware bingo italiano gratisiranian women sexbeste-onlinecasinos.comсхема национального парка тарангирекредитная карта ренессанс процентная ставкапутешествие по африке гора килиманджаротанзани¤ туртуры на килиманджаро lemoshoкилиманджаро поездка восхождениеафрика килиманджаро пути подъемапродвижение бренда средствами prчерногория отдых путевки ценыст.185 ч.1защита репутации компании в интернетеseo раскрутка сайтапродвижение фирмывстраиваемые конвекторы водяного отопленияпоисковая оптимизация сайтов в москвеacheter les vibromasseurs pas cher