Яруу найрагч Ш.Гүрбазар тун удахгүй тоглолтоо хийх гэж байна. Урлагийн алтан тайзнаа уран үг, яруу найргийн онгодоороо үзэгчдийг омогшуулж, ухааруулдаг найрагчийн үдэш их л инээдтэй өнгөрөх гэнэ.
Тэрээр үгийн урлагаар өнөөгийн нийгмийн өнгө аяс, болж буй үйл явдлыг өөрийн бодол, сэтгэхүйгээр дамжуулан хүргэх аж. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “G intertaiment” ажиллаж, мэргэжлийн тайз, гэрлийн баг ажиллаж байгаа аж. УДЭТ-ын тайзнаа Ш.Гүрбазарын тоглолтыг үзэхгүй байж болохгүй гэнэ шүү.
Times.mn