Эволюцийн нөлөөгөөр хүн төрөлхтөн мянган жилийн дараа гадаад төрхөөрөө одоогийнхоосоо эрс өөр болно гэсэн таамаглалыг анатомийн шинжээчид дэвшүүлжээ.
Тэдний дүн шинжилгээнээс харвал “Homo sapiens”-ын үр удам танигдахгүй болтлоо өөрчлөгдөх юм байна. Энэ талаар Британийн “Sun” сонин мэдээллээ.
Мэргэжилтнүүдийн судалснаар хүний дундаж өндөр 1.83-2.13 метр болж өсөх төлөвтэй байна. Энэ нь хоол хүнс сайжирч, анагаах ухаан хөгжиж байгаатай холбоотой гэнэ.
Британийн судлаач Гарри Трейнер “Америкийн дундаж иргэн өнгөрсөн зууны 60-аад оны үеийнхнээс 2.54 сантиметрээр өндөр болсон” гэж мэдэгджээ.
Shuum.mn