Технологийн шинжээч Сонни Диксон өөрийн “Twitter” микро блогтоо мини “iPad”-ын зургийг анх удаа жиргэсэн байна. Тэрбээр энэхүү зургийг “Apple” компанийн албаны хүнээс авсан хэмээн тайлбарлажээ.
Зурагт харуулснаар “Apple”-ийн шинэ бүтээл нь таблетуудын дунд нэлээд жижиг хэмжээтэйд тооцогдох бөгөөд 7.85 инчийн усан болор дэлгэцтэй аж. Мөн холболт нь өөрчлөгдсөн байна.
Одоогийн байдлаар “Apple” компанийн Хятад дахь үйлдвэрт 10 сая ширхэг мини “iPad” үйлдвэрлэгдээд байгаа аж. Энэхүү таблет компьютерийг энэ сарын 17-нд танилцуулж, ирэх сарын эхээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм.
Гэхдээ Сонни Диксоны нийтэлсэн хоёр зураг нь шинэ “iPad”-ынх гэдэг нь эргэлзээтэй хэмээн зарим мэргэжилтэн үзэж байгаа аж. Учир нь “Apple” компанийн удирдлагууд ямар ч бүтээлээ танилцуулахаас өмнө мэдээллийг нь маш сайн нууцалдаг билээ.
Өмнө нь мини “iPad”-ын зургийг хэсэг блогч нийтэлсэн ч бодит байдалд нийцэхгүй байна хэмээн дийлэнх хүн тодорхойлсон юм.
Мэдээний линк: http://technology.time.mn/content/19607.shtml