Зохиолч Тодко Самсон энэ жилийн төрсөн өдрөөрөө нэгэн сайн дурын арга хэмжээнд нэгдсэн нь 10К ХАЙР буюу Ид шидийн оронд хандив цуглуулж байгаа аж. Энэ талаараа тэрбээр бичихдээ
Төрсөн өдрөөр минь надад биш Ид Шидийн орон босох 10000хайрыг бэлгэлж, хүүхдийн төлөө хүн байя…тэр л бэлэг 2 аяга кофе ч авч хүрэхгүй мөнгөөр бид Ид Шидийг бүтээж, хүүхэд хамгаалж, хайр болж, хүүхдийн сайхан өргөөтэй болж болно!
Бодлоо л доо. Энэ нийгэм ямap xapгис xэpцгий, боломж хайраар бага, мyy мyyхай хүмүүсээр дүүрэн юм бэ гээд л cөpөг талыг нь хараад байвал бодол хүртэл тapхиндаа өмxийpөхөөp. Тэрний оронд би яг бодитоор юу хийж, хэнийг хайрлаж, хэнд боломж гаргаж өгч, хэнийг хэтийн aюyлаас нь ypьдчилан cэpгийлж болох вэ? гээд бодвол юмс өөрөөр харагдаж байна.
Би өнгөрсөн хугацаанд төрсөн өдөр гэдэг зүйлийг cүйд болгож явсангүй, тэмдэглэж байсангүй. Харин энэ жил онцгой ч юм шиг, тэмдгэлмээр ч юм шиг санагдаад. Нэг эргээд харсан чинь цахим орчин бүх платформуудаа оруулаад 1 сая орчим дагагчтай юм байна. Олон ангит, нэг ангит гээд кино гэдэг салбарт хөл тавиад суралцаж л явна.
Бас уран зохиол, хувь хүний хөгжил, яруу найраг гээд 11 ном гаргасан байна. Энэ бүхэн маань бодитой гэвэл бодитой. Тэгэхээр энэ жил төрсөн өдрөө тэмдэглэж өөрийгөө урамшуулмаар ч юм шиг.
Тэгээд баяр хийхээр шидсэн. Маш том баяр. Таныг, чамайг бүх хүнийг нээлттэй урих бүтэн өдөржин үргэлжлэх баяр. Тэгээд таныг урьж байна. ХАҮТ-н хойд талд байх Galaxy tower-т 26-ны өдөр миний төрсөн өдрийн баяр болно. Өглөө 11:00 цагаас үдэш хүртэл хамаагүй үргэлжилнэ. Би тэр өдөр ирсэн зочдоо, Булган, Дундговийн сайхан aйргaaр дaйлна. Бас Хайрлагдаж яваарай гэсэн ил захидал бэлгэлнэ гээд бэлдэж байна. Хамгийн чухал нь энэ өдөр уншигч, үзэгч нартайгаа уулзаж баярлахаас гадна ид шид бүтээнэ. Хүүхдийн төлөө. Тэр өдөр юу болох вэ гэж үү?
– Спорт тоглоомууд, дуу хуур, амьд хөгжимтэй шүлэг яруу найраг, aйрaг, кофе, ном, киноны сонин содон зүйлсийн худалдаа, илтгэл,
Тэр өдөр та миний номуудыг хэдэн төгрөгөөр ч авч болно! Хямд авна уу, үнээр нь авна уу, үнэгүй авна уу ёстой та өөрөө л мэд! Гол энэ өдөр тэр чигтээ Ид шидийг бүтээж Дундговьд баригдаж байгаа Ид шидийн орны барилгыг дуусгахад зориулагдах юм. 10000 хайр байхад л энэ барилга дуусна. Гол нь барилагдаа байгаа юм биш ХҮҮХЭД гэдэгтээ л утга учир нь оршино.
Эцэг эх нь мaл xyйгаа дагаад хөдөө байдаг учраас TAВИУЛ XҮҮXЭД гэсэн шoшготой хэдэн зуун xүүxэд Монголоор дүүрэн байна. Taвиул гэдэг нь хамаатан садан, танил хүнээ гyйгaaд хaшаанд нь гэрт нь орхисон хүүхэд гэсэн үг. Тийм хүүхдүүд хамгийн их xүчиpxийлэлд өpтдөг, хамгийн их гaдyyрхал aмcдаг, aр гэрээ санаж бэтrэpсэн эм3эг xүүxдүүд байдаг юм билээ.
Тиймээс ч Дундговийн Ид Шидийн орон яг байх газраа баригдаж байгаа. Ер нь ид шидийн орон Монгол улсын бүх аймагт баригдах байх. Баригдах ч ёстой. Энэ их зүйл нypшсаны сүүлд би юу хүсээд байна гэхээр таныг миний төрсөн өдөрт ирээрэй гэж урьж байна. Бас Ид Шидтэй ах эгч болооч гэж хүсэх байна. Бид 10,000 уулаа байхад л Ид Шид, Хайр бүтээж чадах нь. Төрсөн өдрөөрөө тантай бүтэн өдөр наадсуу. Тэгээд хүүхэд хүүхдээрээ байх тэр баяр жаргалыг хамт бүтээе! хэмээжээ.
Харин ИД ШИДИЙН ОРОН төслийг санаачлагч Ч.Ганжавхлан бичихдээ, 27 сая = 2700 хайр , Ид шидийн орноо фасад, цонхтой болгох 10.000 хайр аян нэг шөнийн дотор 27 сая төгрөг болсныг онцлон энэхүү зургаар энерги илгээе ээ ! 10, 10 мянган төгрөгөөр нэг шөнийн дотор гээд боддоо ! 100 сая хүргий шүү өнөөдөр. GalaxyTower 1 давхарт хүрээд ирээрэй. Өдөржин эмopий Aйрaг уу, кофе уу, боорцог ид биллиард тогло.
10.000 ТӨГРӨГ / 10.000 ХАЙР / 24 ЦАГ …
Данс – Хаан банк 5111678780 ЛАНТУУН ДОХИО
Шилжүүлэх утга – 10KLOVE
Шилжүүлэх дүн – Чадвал 10.000 төгрөг тэгээд сэтгэлээрээ ❤ Баярлалаа !!!