Анхлан морины эд хэрэглэл худалдаалдаг байсан бяцхан дэлгүүрийг өдгөө дэлхий дахины алдартай брэнд болно хэмээн хэн санах билээ. Өнөөгийн Эрмэс /Hermes/ брэнд нь анх 1837 онд Францад үүсч байжээ.
Харин 1950 оноос хойш анжис чирж буй морины дүрс бүхий өнөөгийн логотойгоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгдэх болсон байна. Гарын ур дүйтэй Эрмэс болон түүний гэр бүлийнхэн герман хүмүүс бөгөөд анх 1828 онд Францад амьдрахаар хөл тавьж байжээ. Үүний дараа гар аргаар хувцас болон эдлэл хэрэглэл хийж зарах болжээ. Энэ бизнес нь ч тун амжилттай байв.
Цаашид Эрмэс болон түүний гэр бүлийнхэн олон олон шинэ зүйл хийсний нэг нь 1914 онд арьсан эдлэлд хамгийн анх цахилгаан хийсэн явдал байв. Харин хамгийн анхны гар цүнхийг 1922 онд Эрмэсийн хүү Эмиль Морис Эрмэс өөрийн эхнэртээ зориулан цорын ганц цүнхийг хийж өгч байжээ. Эндээс л Эрмэс брэндийн түүх эхэлсэн гэж хэлэхэд болно. Үүнээс хойш дэлгүүр нь өргөжин тэлж, цаашлаад Америк, Ази, Европ, Австрали тивийг дамнасан өөрийн сүлжээ дэлгүүрээ байгуулж чаджээ.
1980-аад он гэхэд дэлхий нийтийг хамарсан өөрийн нэрийн дэлгүүрүүдтэй болж чадсан байв. Мэдээж энэ хугацаанд уналт, амжилт ээлжилж байсан нь ойлгомжтой. Өөрийн зохион бүтээсэн загвараа бусдад алдаад, өнөөх нь “Kelly bag” хэмээн мандан бадарч байгааг хараад дэмий л санаа алдах үе тэдэнд байсан. Гэхдээ л Эрмэс 1990 он гэхэд ойролцоогоор 30 мянга гаруй загварын цуглуулгатай бас дээр нь аль хэдийнээ дэлхийд танигдсан брэнд болж чадсан байлаа.
Эрмэсийн гол философи нь “чанар”. Тиймдээ ч тэд “дэлхий дээр чанар мэддэг хүн, чанар мэддэггүй хүн гэсэн хоёрхон төрлийн хүн байдаг” хэмээдэг. Яагаад Эрмэс ийм алдартай юм бэ гэж үү? Үүний учир нь тэд цэвэр арьсыг ашиглан уламжлалт хэв маягаар буюу гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэгт гол учир байгаа юм. Тиймдээ ч чанарыг эрхэмлэдэг тансаг хэрэглээтнүүд Эрмэсийг байнга сонгон үйлчлүүлдэг.
Эрмэсийн цүнх гэхээр хөндлөн бүслүүр бүхий энгийн хэрнээ чамин тоноглол нүдэнд тусдаг. Үүнийг анх 1949 онд эрэгтэй хүний зангианаас санаа авч зохион бүтээж байжээ. Хамгийн сонирхолтой нь энэ том брэнд өдгөө нэг л оёдолчинтой бөгөөд мэдээж бусад деталиудыг өөр өөр хүмүүс гүйцэтгэнэ. Тиймдээ ч нэг цүнх хийхэд ойролцоогоор 18-24 цагийг зарцуулдаг байна.
Эрмэсийн хамгийн үнэтэй цүнх нь дуудлага худалдаагаар 213 сая ам.долларт хүрч байсан бөгөөд 1984 онд жүжигчин Жэн Биркинд зориулагдан хийгдэж байжээ. Түүнээс хойш Эрмэс брэндийн цүнхийг Биркин цүнх гэж нэрлэх болжээ. Харин өдгөө матрын арьсаар хийгдсэн, очир алмазан чимэглэлтэй120 ам.долларын цүнх хамгийн үнэтэйд тооцогдож байна.
Эрмэсийн загвар чанарыг эрхэмлэдэг одууд бараг Эрмэсээр өвчилсөн гэж хэлэхэд болно. Жишээ нь Викториа Бэкхэм гэхэд 2 сая ам.доллараас дээш үнэтэй биркин цүнхний зуу гаруй цуглуулгатай.
Хүчирхэг Зевс бурхны аавын нэрээр нэрлэсэн энэ брэндийн цүнх чамд таалагддаг уу?
ГООЛИНГОО