Италийн Венец хотноо дэлгэгдсэн, дэлхийн хамгийн нэр хүнд бүхий “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д Монгол Улсын уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Гүнээс гүнд” үзэсгэлэнгээрээ оролцож байна.
1895 оноос хойш хоёр жил тутамд зохиогдон ирсэн, дэлхийн дүрслэх урлагийн салбарт хамгийн нэр хүндтэй Венецийн олон улсын биеннальд Монгол Улс 2015 оноос оролцож эхэлсэн бөгөөд энэ жил уран бүтээлчдийг Соёлын яам ивээн тэтгэснээрээ онцлог юм.
Венецийн биеннальд дэлгэгдсэн “Гүнээс гүнд” үзэсгэлэнгийн куратораар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч Б.Гантуяа, дэглэгчээр уран бүтээлч, зураач М.Эрдэнэбаяр нар ажилласан байна.
“ГҮНЭЭС ГҮНД” үзэсгэлэнгээс…
https://news.zindaa.mn/4e26