“BTS” хамтлагийн гишүүн Жон Гүг “Борлуулалтын хаан” гэдгээ дахин батлав.
Тэрээр саяхан Calvin Klein брэндтэй хамтарсан загваруудаа танилцуулсан бөгөөд эдгээр загварууд дэлхий даяар хэдхэн цагийн дотор борлуулагдаж дуусжээ.
Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд зах зээлд танилцуулагдсан тэдгээр загварууд АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг олон орнуудад ердөө хэдхэн цагийн дотор зарагдаж дууссан байна.
Жон Гүгийн сая сая шүтэн бишрэгч онлайн худалдааны сайт унаснаас үүдэн худалдан авалт хийж чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Мөн Calvin Klein брэнд асар их захиалга авсан учраас хүргэлтийн явц нь сааталд орж эхэлсэн гэнэ.
Захиалагчид худалдан авсан бүтээгдэхүүн нь цагтаа ирээгүй байна гэх гомдол гаргаж эхэлсэн учраас Calvin Klein брэндийн зүгээс хэрэглэгчдэдээ хандан тусгай мэдэгдэл гаргахад хүрчээ.
Мөн “JunkookxCalvinKlein” хэмээх хаштэйг твиттер хуудаснаа сая сая удаа дурдагдан, трэнд болж, түүний шүтэн бишрэгчид хамтарсан коллекц дахин гарахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэхийлжээ.