“American Horror Story” цуврал 2011 оноос хойш үзэгчдийн хүртээл болж буй. Тус цувралын арванхоёрдугаар бүлэг энэ зун нээлтээ хийхээр төлөвлөсөн бөгөөд реалити шоуны од Ким Кардашьян дүр бүтээж байгаа аж. Кимийг энэ удаагийн цувралдаа тоглуулж байгаадаа туйлын талархалтай байгаа гэдгээ киноны найруулагч Райан Мёрфи илэрхийлсэн юм. Мөн тэрээр Кимд зориулан хөгжилтэй, загварлаг, мөн туйлын аймшгийн дүрийг тусгайлан бүтээж байгаа бөгөөд шинэ цувралд өмнөхөөсөө ч илүү том зорилго тавин ажиллаж байгаагаа онцолжээ
Түүнчлэн тус цувралд Ким Кардашьянаас гадна Эмма Робертс, Мэтт Закри нар тоглох юм байна.