“BTS” хамтлагийн гишүүн J Hope өнөөдөр (2023.04.18) цэргийн албанд татагдлаа. Тэрээр цэрэгт татагдсан хоёр дахь гишүүн болж байгаа бөгөөд түүнийг хамтлагийн бүх гишүүд үдэж өгчээ. Тэр дундаа цэргийн алба хааж буй Жин ирсэн нь олны анхаарлыг ихээр татжээ.
J Hope Вонжү хотын 36-р сургалтын төвд элсжээ. Уг сургалтын төвд таван долоо хоногийн турш үндсэн сургуулилтад хамрагдсаны дараа цэргийн албанд татагдана.
Эх сурвалжийн мэдээлснээр J Hope цэргийн сургалтын төвд гишүүдийн хамт хоёр хар машинтай иржээ. Гишүүд уламжлал ёсоор хамтдаа зургаа авахуулсан байна.
J Hope өнгөрсөн даваа гарагт Weverse-р дамжуулан шүтэн бишрэгчдэдээ мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээндээ “Та нартаа бүгдэд нь хайртай шүү. ARMY нар аа, би эсэн мэнд эргэж ирэх болохоор бүү санаа зовоорой. Би одоо яах ёстой билээ гэх мэдрэмж долоо хоногийн өмнө төрж байсан. Харин одоо сэтгэл минь амар амгалан байна” гэжээ.
https://news.zindaa.mn/4kny