Дэлхий нийтэд өөрчлөлт бий болгож, эерэг үр нөлөө үзүүлж буй салбар салбарын 100 хүнийг TIME сэтгүүл 1999 оноос хойш жил бүр академик судлаач, улс төрч, сэтгүүлчдийн оролцоотойгоор тодруулдаг билээ. Тэгвэл 2023 оны нөлөө бүхий 100 хүний жагсаалт гарч, оны хамгийн нөлөө бүхий хүнээр дуучин Бейонсег онцолжээ. 2023 оны нөлөө бүхий 100 хүний жагсаалтын 50 нь эмэгтэйчүүд бөгөөд АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден зургаа дахь удаагаа буюу хамгийн олон удаагаа уг жагсаалтад багтжээ. Хамгийн залуу нөлөөлөгч 21 настай Польшийн теннисийн тамирчин Ига Свиакек бол хамгийн өндөр настай нь 85 настай АНУ-ын зохиолч Жуди Блюм аж.