Уйлах нь хүний бие организм ямар нэгэн сэтгэл хөдлөлд үзүүлдэг байгалиас заяагдсан хариу урвал юм. Зарим хүмүүс амархан уйлдаг бол зарим хүмүүс хэр баргийн зүйл дээр нулимс дуслуулдаггүй.
Тэгвэл Лос Анжелсийн Лос Алтос Оптиметрийн доктор Аарон Нефельдийн хэлснээр хүнд үндсэн, рефлекс, сэтгэл санааны гэсэн гурван төрлийн нулимс байдаг ажээ. Үндсэн нулимс нь хүний нүдийг чийгшүүлдэг бол рефлекс нулимс цочролын улмаас ялгардаг. Сэтгэл санааны нулимс нь сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг гэжээ.
Энэ дундаас сэтгэл хөдлөлөөс ялгарсан нулимс нь жин хасахад тусалдаг байна. Учир нь кортизолын түвшнийг бууруулдаг ба илчлэгийг шатааж, хорт бодисыг гадагшлуулж, гормоныг тэнцвэржүүлдэг аж. Таны тархины дохиолол, гормон, тэр ч байтугай бодисын солилцооны үйл явц бүгд сэтгэл хөдлөлийн нулимс ялгаруулдаг.
Уйлах үед хэдэн калори шатаадаг вэ?
Уйлах нь тодорхой хэмжээний илчлэгийг шатаадаг ч дасгал хийсэнтэй адил хэмжээний калори шатаахын тулд та хэдэн цаг, хэдэн өдөр уйлах хэрэгтэй болно. Судалгаагаар уйлах нь инээхтэй ижил хэмжээний илчлэг шатаадаг гэж үзжээ. Тодруулбал минутад 1.3 калори шатаадаг. Энэ нь та 20 минут уйлах тутамд 26 калори шатаадаг гэсэн үг юм.