Стэнфордын их сургууль болон “Wall Street Journal” сэтгүүлээс гаргасан тайланд дурдсанаар “Instagram” бол хүүхдийн бэлгийн хүчирхийллийг харуулсан контентыг сурталчлах, борлуулах зорилгоор педофил сүлжээний ашигладаг гол платформ гэжээ.
Мета компанийн хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт (6-р сарын 8) Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа тус компани хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэж, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчлах цагдаагийн хүчин чармайлтыг дэмжихийн тулд хичээж ажиллаж байна. Хүүхдийн мөлжлөг бол аймшигтай гэмт хэрэг” гэжээ.
Мета хүүхдийн аюулгүй байдлын бодлогыг зөрчсөн 490 мянга гаруй хаягийг идэвхгүй болгосон талаар хэвлэлийн төлөөлөгч нь ярьжээ. Стэнфордын судлаачид мөн Инстраграмм амьтадтай харьцах, өөрийгөө гэмтээх видеог санал болгож байгааг шүүмжилсэн байна.