Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд тоглох бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Экс эхнэр Амбер Хөрдтэй шүүхэд зарга булаалдаж байхад “Диснэй” түүнийг буруутан мэт үзэж, хамтын ажиллагааны гэрээгээ дуусгавар болгосон. Энэ нь Жоннигийн хувьд хүнд цохилт болсон бололтой. “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид тогловол 20 сая ам.долларын хөлс авах аж. Гэвч Жонни энэ саналыг хүлээж авахгүй гэдгээ дахин мэдэгдээд байна. Түүнчлэн Диснэйн хувьд “Карибын тэнгисийн дээрэмчид” төсөл зогсонги байдалд байсан хэвээр байна. Тэд киноны эмэгтэй хувилбарыг Марго Роббигийн хамт эхлүүлсэн ч төсөл хэрэгжээгүй. Марго Робби ч Диснэйтэй хатуухан ам зөрөөд хоёр тийш болсон билээ.