“Meta”-ийн дижитал зар сурталчилгааны орлого 12 хувиар өсжээ. “Meta” компани зар сурталчилгааны салбарынханд зориулсан генератив хиймэл оюуны шинэ программынхаа туршилтын хугацааг дуусгаж хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр хиймэл оюунаар бүтээгдэхүүний дэвсгэр зургийг сонгох, хэмжээг автоматаар тохируулах зэрэг үйлдэл хийх тул хэрэглэгчид сурталчилгаагаа илүү богино хугацаанд бүтээх боломжтой болж байна.
Түүнчлэн зургаадугаар сарын 30-нд эцэслэгдсэн санхүүгийн улиралд “Meta”-ийн дижитал зар сурталчилгааны орлого 12 хувиар өссөнийг компани мэдээллээ. Үүний дараа нэгж хувьцааных нь ханш жил хагасын дээд түвшинд хүрч өссөн байна.
https://gogo.mn/r/3e3x7