- Нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулахад эерэг нөлөөтэй гэв
- Үнийн дүнд ямар нэг өөрчлөлт гарахгүй
- Өнгөрсөн онд 10 мянга гаруй машин борлуулсан аж
“Ferrari” брэндийн АНУ дахь дэлгүүрүүдээс тансаг зэрэглэлийн спорт автомашиныг криптовалютаар худалдан авах боломжтой болжээ. Үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу уг тогтолцоог Европын дэлгүүрүүдэд ч мөн нэвтрүүлнэ хэмээн тус компанийн маркетингийн албаны дарга хэлсэн байна.
Түүний онцолсноор шинэ программ нэвтрүүлэх, сэргээгдэх эх үүсвэрийг өргөнөөр ашиглах замаар нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулахад криптовалют эерэг нөлөөтэй гэв.
Дэлхий даяар олон хүн криптод хөрөнгө оруулж эхэлсэнтэй холбоотой хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу уг шийдвэрээ гаргасан байна. Шинэ төлбөрийн сонголтоор худалдан авалт хийхэд үнийн дүнд ямар нэг өөрчлөлт гарахгүй гэдгийг онцолжээ.
“Ferrari” компани энэ оны эхний хагаст Америк руу 1800 гаруй машин тээвэрлэсэн байна. Одоогоор хэр хэмжээний машиныг криптовалютаар борлуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлээгүй аж.
Тус компани өнгөрсөн онд 200 мянгаас хоёр сая еврогийн үнэ бүхий 13200 машин борлуулжээ.
Эх сурвалж: Reuters