Дуучин А.Хишигдалай буриад ардын дууг шинэчлэн дуулсан нь өөрийгөө цаазын тавцанд аваачих шиг л боллоо. Залуу дуучин ардын дууны агуулга, утгыг судлалгүй дуулж, нийтэд хүргэсний гайгаар өдгөө буриад зон түүнийг үзэн ядаж, цахим орчинд бол дүүжилж байна.
Үнэн хэрэгтээ “Хадын оройгоор” гэх буриад ардын дууг дуулах саналыг анх А.Хишигдалайд Б.Баатар тавьжээ. Ингэхдээ бүр шинэ жилийн үеэр гарах “Тамгагүй төр” жүжгийнхээ нэвтрүүлгийн үеэр гэдгийг ч хэлсэн байна.
Монголын дуу, бичлэгийн бүхий л студи, менежментийг атгаж байгаа Б.Баатарын саналыг залуу дуучин А.Хишигдалай зөвшөөрчээ.
Харамсалтай нь Б.Баатар чухам яагаад залуу дуучнаар, А.Хишигдалайгаар дуулуулах санал тавьсан нь тун хачирхалтай.
Мань Б.Баатар өөрөө Хэнтийн буриад бөгөөд дууны агуулгыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Тэр ч утгаараа А.Хишигдалайгийн стиль имижд тохирохооргүй агуулгатай дууг санал болгож олон нийтэд хүргэсэн нь түүний далд санаа байсан бололтой.
Тодруулбал, энэ дууг А.Хишигдалай, рэппер Гинжин /Г.Гарьд/ нараар дуулуулснаар “Хадын оройгоор” дууг нийтийн хүртээл болгох гэсэн Б.Баатарын санаа л, алсын хараа амжилттай хэрэгжих шиг боллоо.
Одоо бол Б.Баатар санасандаа хүрчээ. Нийт монголчууд байтугай буриад зоны залуу үе ч мэддэггүй байсан “Хадын оройгоор” гэх дууг өнөөдөр бүх хүн мэддэг боллоо. Харин А.Хишигдалай буриад иргэдээр буллидүүлээд, дүүжлүүлэх нь холгүй байна. А.Хишигдалайгийн хувьд элдэв тайлбар, уучлалт гуйх тухай ам нээгээгүй л явна.
Буриад хүн бүрийн мэддэг дууг янаглан дууллаа хэмээж буй хүмүүс одоо А.Хишигдалайг буй түүнд санал тавьж, зааварчилгаа өгсөн Б.Баатартаа л гомдож, алсын харааг нь асуудал болгон шүүмжлэх хэрэгтэй болох нь дээ.