Netflix-ийн хамгийн алдартай болзооны шоу болох “Single’s Inferno” гурав дахь улирлаа үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тус шоун дээр там хэмээн нэрлэгдсэн арал болон диваажин гэгддэг зочид буудалд зочлоход чухам ямар өртөгтэй байдаг бол?
Шоун дээрх там болох арал нь Инчон хотын Онжин хэмээх газар байдаг бөгөөд бодсон шиг эзгүй, хөл хөдөлгөөнгүй арал биш аж. Инчоны аялал жуулчлалын вебсайтад дурдснаар Садо хэмээх энэхүү арал дээр завиар очих боломжтой бөгөөд тасалбарын үнэ 100.000-15.000 вонын хооронд хэлбэлздэг байна.
Тус арлыг шоу нэвтрүүлэг хийх зорилгоор олон удаа ашиглаж байсан гэнэ. Мөн усанд сэлэх, майхантай аялах, загасчлах, нар жаргахыг харах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг энэхүү арал дээр зохион байгуулдаг аж.
Харин диваажин гэгддэг зочид буудал нь Сөүлээс нэг цагийн зайд, Инчон нисэх онгоцны буудлын ойролцоо байрладаг. Шоуны үеэр зочид буудлын лобби хэсэг болон бусад тохижилтыг харуулаагүй ч энэхүү зочид буудалд дэлгүүр, ресторан, казино зэрэг цаг өнгөрөөх олон газар бий. Гуравдугаар улирал дээр гарсан энэхүү зочид буудалд нэг хоноход 450 ам.доллар шаардлагатай.
Харин нэг болон хоёрдугаар улирал дээрх зочид буудал дахь “Grand Deluxe Pool Villa”-д нэг хоноход 20 сая вон шаардлагатай бөгөөд бүхий л үйлчилгээ нь үнэ төлбөргүй байдаг. Энэхүү газар Bigbang хамтлагийн дуучин Тэ Ян болон жүжигчин Мин Хё Рин нарын хуримын ёслол болсон бөгөөд алдартай хамтлаг дуучдын видео клип хийгдэж байжээ.
a