Жүжигчин Сун Ха Юүн “Mаrry My Husband” кинонд Жон Сү Миний дүрийг бүтээсэн. Жүжигчнээр дебютээ хийгээд багагүй хугацааг өнгөрүүлж буй тэрээр үзэгчдэд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, ур чадвараа гайхшруулав.
Тэрээр 2003 оноос жүжигчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд хэдийнэ 21 жил өнгөрч, туршлагатай жүжигчдийн тоонд багтах болсон. Гэсэн хэдий ч үзэгчдийн сэтгэлд төдийлөн үлдэж чадаагүй тэрээр энэ удаад ур чадвараа батлан харууллаа хэмээн үзэгчид сайшаажээ.
Жон Сү Миний дүрээр дэлхий дахинаа алдаршиж буй тэрээр шуналтай, хувиа хичээсэн, гол дүрийн бүсгүйд хэт автсан зальжин нэгний дүрийг тун ч чадварлаг харуулсан. Өмнө нь ихэвчлэн эелдэг даруу эмэгтэйн дүр бүтээдэг байсан тэрээр “Fight For My Way” киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ.