Сиэтл хотод болсон “Celebration” тоглолтын үеэр Мадонна тайзан дээр унажээ. “Зүрхээ нээ” дуугаа хүргэж байх үеэр 65 настай дуучныг бүжигчин залуу санамсаргүй сандлаас унагасан юм. Шүтэн бишрэгчдээ баярлуулахын тулд дуучин тэр дороо босож үргэлжлүүлэн дуулжээ. Үзэгчид энэ бяцхан алдааг ойлгон хүлээн авч дуучныг алга ташин дэмжлээ.
Гэхдээ 80-550 доллар төлж тасалбар авсан зарим үзэгч Мадоннаг амьдаар дуулаагүй гэж зарга үүсгэх төлөвтэй. Мадонна өөрөө фонограммгүй амьдаар дуулдаг гэж нэг биш удаа мэдэгдэж байсан юм.