Эрт дээр үеийн хүмүүс ариун цэвэр төдийлөн сахидаггүй, зөвхөн томоохон баяр ёслолын үеэр усанд ордог байсан гэх ойлголт бий. Энэ шалтгаанаас болж тэд үргэлж бөөстөх, загатнаа өвчин тусах эрсдэлтэй байсан гэнэ. Гэхдээ эрт дээр үеийн бүх хүмүүс тийм биш байсан болохыг эртний Египетчүүдийн түүх баталж чадна. Тэдний хувьд ариун цэврээ сахих байдал нь одоогийн биднээс төдийлөн ялгардаггүй байжээ.
1. Нүүрээ буддаг байсан
Египетчүүд гоо сайхны бүтээгдэхүүн гэж юу болох, хэрхэн хэрэглэх талаар мэдлэгтэй байсан гэхэд буруудахгүй. “Клеопатра” кинонд жүжигчин Элизабет Тейлор нүдний контур болон өнгийн нүдний будаг буюу тень хэрэглэж, өөрийн цэнхэр нүдийг гайхалтайгаар тодотгосон байдаг. Энэ киног бүтээхдээ археологчид болон түүхчдийн судалгаанд үндэслэж дүрүүдээ бүтээсэн гэдэг. Үүнээс гадна эмэгтэйчүүд төдийгүй, эрчүүд ч нүдээ буддаг байсан бөгөөд энэ нь нүдийг нарны хэт ягаан туяа, төрөл бүрийн нян бактериас хамгаалах, ялаа үргээхэд тустай гэж тэд үздэг байсан гэнэ.
2. Үсээ хусах шалтгаан
Хэрвээ бид тогтмол халуун төөнөсөн нарны дор амьдарч байсан бол адилхан үсээ хусах байсан биз. Египетчүүдийн хувьд үсээ хусах нэгдүгээрт халуун уур амьсгал, хоёрдугаарт бөөсний асуудал байсан гэнэ. Бөөсний асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга нь үсээ хусах явдал бөгөөд баян хүмүүсийн хувьд өөрийн нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлохын тулд хиймэл үс зүүдэг байжээ.
3. Нарнаас хамгаалах тос
Эртний Египетчүүд биднийг арьсаа нарнаас хамгаалж эхлэхээс өмнө нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалж байсан гэнэ. Тэд будааны хивэг, мэлрэг цэцэг, шошлой зэргийг хэрэглэж байжээ. Хэдийгээр тэдэнд нарны хэт ягаан туяа арьсанд сөргөөр нөлөөлдөг талаар шинжлэх ухааны баримт байгаагүй ч тэд наранд байх нь арьсыг харлуулдаг гэдгийг мэдэж байсан юм. Тухайн үед цагаан арьстай хүн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогдож байсан учир тэд аль болох нүүрний арьсаа хамгаалахыг эрмэлзэж байжээ.
4. Үнэртэй ус бүтээгчид
Тэд маш олон үнэртэй усны анхдагч үйлдвэрлэгч болсон бөгөөд дезодорантыг биеийн үнэр дарах зорилготойгоор хэрэглэж байсан анхны хүмүүс болжээ. Үнэртэй ус хийхийн тулд тэд төрөл бүрийн амтлагч болон хачирхалтай зүйлсийг ашиглаж байсан гэнэ. Жишээлбэл: яст мэлхийн дуулганы хальс болон тэмээн хяруулын өндгийг тамарисктай хольж шарсан дезодорантыг биедээ түрхэж байжээ. Хачирхалтай нь энэхүү бодис нь ямар ч үнэргүй байсан ч биеийн эвгүй үнэрийг гайхалтай дардаг байсан байна.
5. Амны үнэр дарагч
Эртний Египетчүүд амны үнэр дарах маш олон аргатай байсан. Тэд хамгийн анх гааг амны үнэр дарих зорилготой ашиглаж эхэлсэн бөгөөд гүгэл, шанцай, амтат гуа, нарс болон кешью самрыг нунтаглаад, зөгийн балтай хольж, гал дээр халааж шингэлээд дараа нь хөргөж гаатай чихэр хийдэг байсан гэнэ.
6. Ариутгагч, шингэн саван
Хэдийгээр эртний египетчүүд хөгжил сайтай байсан ч ариун цэврийн өрөө, бохир усны хоолойг хараахан бүтээж чадаагүй байна. Зөвхөн баян, дээд зэрэглэлийн айлууд л “ариун цэврийн өрөө”-тэй байжээ. Тэдний суултуур нь элсээр дүүргэсэн, шохойн чулуун суудалтай байсан аж. Олон хүмүүс Нилийн усыг ундандаа хэрэглээд зогсохгүй, хувцас угаах, усанд орох зэрэгтээ ч хэрэглэж байсан гэнэ.
7. Маалингын хувцас
Хожим нь эртний египетчүүд маалингын хувцас өмсөж байсан бөгөөд зөөлөн, нимгэн хувцас нь халуун уур амьсгалтай египетэд маш сайн тохирч байсан юм. Ихэнхдээ цагаан өнгийн хувцас өмсөж байсан тэдний хувьд хувцасны бохирдол амархан үүсэж байсан учир тэд хувцсаа ойр ойрхон угаах шаардлагатай тулгардаг байжээ.
8. Маникюр, педикюр
Хааны болон язгууртан гэр бүлийн хүмүүс маникюр болон педикюр хийх тусгай хүмүүсийг авчирдаг байсан бөгөөд тэд төрөл бүрийн багаж ашиглаж, тансаг хэрэглээтэй бүсгүйчүүдийн ариун цэвэр, гоо сайханд анхаарч байсан. Хамгийн анхны хумсны будгийг хеннагаар хийж байсан учир ихэнхдээ шар болон улбар шар өнгийн хумстай дээдсүүд элбэг байжээ.
9. Жирэмсний тест
Эртний египетчүүд жирэмснийг шалгах гайхалтай тестийг санаачилсан. Египет бүсгүйчүүд өөрийгөө жирэмсэн байх магадлалтай гэж үзсэн тохиолдолд арвай эсвэл улаан буудайн үр дээр шээдэг байсан бөгөөд хэрвээ үр хурдан ургаж байвал тухайн эмэгтэй жирэмсэн болсныг илэрхийлж байсан юм. Гайхалтай нь уг тест 70-85 хувь үнэн байсан гэнэ.
10. Гэдэс цэвэрлэх
Эртний Египетийн эмч нар төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гэдсээ цэвэрлэж бохирдлоо гадагшлуулах хэрэгтэй гэж үзэж байжээ. Тиймээс олон хүмүүс уг зөвлөгөөг дагаж, касторын тос, илжгэн чих, хивэг болон хасарваанийг гэдэс цэвэрлэх зорилготой ашиглаж байсан гэнэ.
11. Гоо сайхны бүтээгдэхүүн
Тэдний гоо сайхны бүтээгдэхүүн хачирхалтай найрлагатай байсан гэнэ. Жишээлбэл: тэд гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэх пигментийг гаргаж авахын тулд төрөл бүрийн шавжийг хатааж нунтаглаж байжээ. Түүхчдийн үзэж байгаагаар, Клеопатрагийн уруулын будгийг хийхэд 70,000 улаан будагч бодис бүхий шавж хэрэг болсон гэнэ. Энэхүү улаан уруулын будаг нь Клеопатраг бусад египетчүүдээс ялгаж өгч байсан юм.
https://www.caak.mn/post/view/267971