Амьдралд маш олон зүйл тохиолддог бөгөөд тэдгээрийн заримтай нь бид санаандгүй байдлаар учрах нь бий. Өнөөдөр бид та бүхэндээ байгаль дэлхий аюул нүүрлэж байгаа дохиог хэрхэн өгдөг талаар хуваалцахаар бэлтгэлээ. Ингээд жижигхэн хэрнээ мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой баримтуудтай танилцацгаая.
1. Торнадо салхи
“Хэрвээ торнадо хөдлөхгүй байгаа юм шиг харагдаж байвал тэр тань руу чиглэж байгаа эсвэл танаас холдож байгааг илэрхийлнэ”.
2. Нохой
“Нохой хэзээ ч инээдэггүй. Ялангуяа хэрвээ та гадаа нохойтой таарч, тэр инээмсэглэж байгаа мэт шүдээ ил гаргаж, архирч байвал тэр таныг хараад баярлаж байгаа бус харин тань руу дайрах бэлтгэлээ хийж байх магадлалтай. Тиймээс энэ төрлийн нохойноос хол байсан нь дээр”
3. Гол усны эргүүлэг
“Хэрвээ та гол эсвэл нуурын усанд урсгалгүй эсвэл өөр өнгийн газар харж байвал түүнийг тойрч өнгөрөөрэй. Энэ нь эргээс далай руу 90 градустай чиглэсэн хүчтэй буцах урсгал байх магадлалтай. Хэрвээ та голын эрэг рүү сэлж байгаа хэр нь нэг газраа зогсоод л байгаа бол та энэхүү урсгалын тойрогт орсон байх магадлалтай бөгөөд урсгал сөрж бус харин, параллель сэлсээр уг урсгалаас гараарай”.
4. Хандгай
“Хэрвээ та ой модонд хандгайтай таарвал түүнд ойртох хэрэггүй гэдгийг санаарай. Хэт том биеэсээ болж энэхүү үзэсгэлэнтэй амьтан хүнийг ноцтой гэмтээх аюултай”.
5. Үүлний өндөр
“Үүл өндөр байх тусам цаг агаарын таагүй байдал ойртож буйг илтгэдэг. Өндөр давхаргатай үүл нь аянга цахилгаантай байхыг анхааруулдаг”.
6. Бүрхэг өдөр
“Хэрвээ та хавцал болон бусад энэ төрлийн газар руу явах гэж байгаа бол бүрхэг өдрийг битгий сонгоорой. Борооны үеэр хавцлаас чулуу ихээр унахаас гадна үер болох эрсдэлтэй”аж.
7. Зөөгийний сануулга
“Хэрвээ зөгий таныг тойрон нисэж, эсвэл хэд хэдэн удаа таныг мөргөсөн бол та тухайн газраас холдоорой. Тэд таныг үүртэй нь хэт ойрхон зогсож байгааг сануулж байгаа юм”.
8. Байгалийн гамшиг
“Хэрвээ ойд амьтад бүгд нэг зүг рүү зугтаж байвал тэд ямар нэгэн байгалийн гамшигаас зугтаж байх магадлалтай аж. Жишээлбэл: гал түймэр, цасан нуранги, үер гэх мэт”.
9. Бохир гол, мөрөн
“Хэрвээ хэн ч загасчилдаггүй голын усанд үхсэн загас хөвж байвал тухайн уснаас уух болон гол руу битгий ороорой. Уг ус нь нян болон бактериар халдварлагдсан байх магадлалтай”.
10. Модонд аянга буух
“Зарим мод хүчтэй цахилгаан цохисны дараа эсвэл ойн гал түймрийн үед дотроосоо шатах магадлалтай бөгөөд энэ нь хэд хоногийн турш үргэлжлэх нь бий. Тиймээс болгоомжтой байгаарай”.
11. Хортой амьтан
“Хэрвээ тухайн амьтан тод өнгөтэй, байгалийн өнгө дундаас амархан ялгагдаж байвал түүнээс болгоомжлоорой. Учир нь энэхүү амьтан маш хортой байх магадлалтай”.
12. Газар хөдлөлт
“Газарт явдаг амьтад байгалийн гамшгийг мэдрэх чадвартай байдаг. Тэдний сонсох болон үнэрлэх мэдрэмж нь биднийхээс хэд дахин их бөгөөд тэд жижиг өөрчлөлтүүдийг ч мэдэрдэг байна. Жишээлбэл: Ялангуяа газартай ойр амьдардаг амьтад үүнийг маш сайн мэдэрдэг аж”.
13. Хэрэм
“Хэрэм махчин амьтан ойртож байгааг маш сайн мэддэг бөгөөд аюул нүүрлэх үед төрөл бүрийн авиа гаргадаг” байна.
14. Цунами
“Ус эргээс маш хурдан хэдэн км-ийн зайтай холдох нь цунами ойртож байгааг илэрхийлэх магадлалтай”.
15. Хүний мэдрэмж
“Таны мэдрэмж хэзээ ч буруу байдаггүй. Хэрвээ та ямар нэг зүйл буруу эргэж байна гэж мэдэрч л байвал тухайн зүйл үнэхээр буруу эргэж байх магадлал өндөр. Хэдийгээр бид аюулыг мэдэрдэг ч 90%-ийг нь үл тоодог”.
16. Аадар бороог тооцоолох
“Аадар борооны цэгийг олохын тулд цахилгаан цохисноос эхлээд тэнгэр дугарах хүртэл хэдэн секунд болсныг олоод дараа нь тухайн тоог 3-т хуваах хэрэгтэй. Гарсан тоо нь тухайн борооны цэг хүртлэх км-г илэхийлэх болно”.
17. Цаг агаар муудах
“Далайн усны гадарга дээр шавж, хорхой хөвж байвал цаг агаар муудахыг илэрхийнэ”.
18. Махчин амьтан
“Ихэвчлэн ойд маш олон төрлийн авиа, чимээ гардаг. Хэрвээ гэнэтхэн чив чимээгүй болвол энэ нь муугийн дохио болдог аж. Жишээлбэл: Махчин амьтан ойртож байж болох юм”.
19. Баавгайн үүр
“Таныг ойгоор алхаж байх үед хог мэт үнэр гарч байвал энэ нь баавгай ихтэй газар байх магадлалтай”.
20. Шоргоолж – Газар хөдлөлтийг мэдрэх
“Хэрвээ шоргоолж үүрээ орхиж байвал та үүнд анхаарал хандуулаарай. Жишээлбэл: шоргоолж газар хөдлөлтийг маш сайн мэдрэх чадвартай байдаг”.
https://www.caak.mn/post/view/268035