Гэрийн тэжээвэр муурыг эзнийхээ эрүүл мэнд, гэр бүлийн уур амьсгалд сайнаар нөлөөлдөг талаар эрт дээр үеэс ярьж ирсэн билээ. Мэдээж, муурт хайртай, муур тэжээдэг хүмүүсийн хувьд энэхүү ойлголттой 100% санал нийлдэг боловч зарим хүмүүсийн хувьд үүний эсрэг байдаг. Тэгвэл муур үнэхээр эзнийхээ өвчнийг мэдэрч, түүнийг анагаахад тусалдаг болов уу?….
1. Бодит байдал дээр ямар байдаг бол?
Эзнийхээ эрүүл мэндийн байдлыг хамгийн их мэдэрдэг муур бол үсгүй үүлдрийн муурууд байдаг. Учир нь тэд биеийн температур өндөртэй, бодисын солилцоо сайтай байдаг бөгөөд үүний ачаар эзнийхээ дотор эрхтэн болох элэг, бөөр, ходоодны өвчлөлийг хүртэл мэдрэх чадвартай байдаг аж.
2. Өвчтэй хэсэгт очиж хэвтдэг
Ерөнхийдөө тэд биеийн үнэр, биеийн дулаанаар өвчтэй хэсгийг ялгаж, тухайн хүний биеийн хамгийн халуун буюу үрэвсэлтэй байх магадлалтай хэсэгт очиж хэвтдэг байна. Үүнээс гадна эзэн нь бие тааруу, орноосоо босож чадахгүй байх мөчийг ч мөн мэдэрдэг бөгөөд эзнийхээ хажууд ирж авиа гаргаж, түүний сэтгэл санааг дэмжихийг оролддог аж. Энэ бол ерөөсөө ч хоол гуйж буй хэрэг биш гэдгийг санаарай. Мөн тэд эзнийхээ сэтгэл зүйн байдлыг дуу хоолой, царайны хувирлаар ялгаж чаддаг.
3. Муур тэжээдэг хүмүүсийн давуу тал
Муур тэжээдэг өндөр настай хүмүүсийн дунд олон жилийн туршид судалгаа, ажиглалт хийх үед муур тэжээдэггүй хүмүүсээс дараах давуу талтай байсан гэнэ. Үүнд:
- цусны даралт тогтвортой
- зүрхний цохилт тогтвортой
- сэтгэл зүйн байдал тогтвортой
- биеийн хөдөлгөөн хийхэд асуудалгүй байсан аж.
Үүнээс гадна муур тэжээдэг ганц бие өндөрт настнууд сэтгэл зүйн гүн хямралд орох эрсдэл бага, нийгмийн харилцаанд идэвхтэй байж чаддаг гэнэ.
Ерөнхийдөө тухайн муур хэдий чинээ үс багатай, богино үстэй байна төдий чинээ анагаах чадвар сайтай байдаг гэнэ. Муурыг зүгээр л илэх үед холестирины түвшин буурч, өдөрт 30 минутын турш мууртайгаа ярихад сэтгэл зүйг тайвшруулж, уур бухимдлаас сэргийлдэг аж. Тиймээс заавал эмчлэгч, далдыг хардаг мууртай болохоос илүү зүгээр л түүнийг хайрлаж, тэжээхэд л таны сэтгэл зүй, бие өөрөө эмчлэгдэх нь байна шүү дээ.
https://www.caak.mn/post/view/268090