Өөрийн тэнэгээс болж хар толботой амьдарна гэдэг дэндүү харамсалтай. Хүн аливаа зүйлийг хийхээсээ өмнө эрсдэлийг тооцоолж байх хэрэгтэй. Хожимдсон ухаарал хэнд хэрэгтэй юм бэ? Алдсан хойноо мянга хашгираад ч буцааж чадна гэж үү.
Эмэгтэйчүүд та бид охин насаа анх хэзээ яаж, хэнд өгсөн нь маш нандин зүйл шүү дээ. Гэтэл би охин насаа архины балайгаас ангийнхаа хөвгүүнд алдсандаа , юу ч мэдэрч чадаагүйдээ маш их харамсдаг.
1-р курс төгссөн зунаа нутагтаа очоод ангиараа уулзаад уулаа. Архи ууж чаддаггүй болохоор уухгүйг хичээсэн боловч ангийн хөвгүүд шахаад л, ганцханыг гэсээр нэг л мэдэхэд өглөө болсон, юу ч санахгүй, ангийнхаа хөвгүүний өвөрт нүв нүцгэн унтаж байсан. Мянга харамсаад ч охин насаа эргүүлж авж чадахгүй шүү дээ. Би маш их уйлж шаналж, амьдрал утгагүй санагдаж мөн ч их энэлж шаналсан даа. Цаг хугацаа өнгөрсөн ч хар толбо одоо хир нь арилаагүй…