Амьтад сүргээ дагаж амьдардаг. Гэвч онцгой тохиолдолд л өөр амьтны сүрэгтэй нийлсэн тохиолдол байдгийг өнгөрсөн зууны эхээр Их Британийн эрдэмтэд тогтоосон байдаг.
Тэгвэл Германы Луэбек хотын Вольфганг Гренсенсын фермд өөрийгөө нохой гэж боддог хурга амьдардаг аж. Эхийг нь үхсэний дараа эзэн нь зургаан долоо хоногтой түүнийг гэртээ амьдруулах болжээ.
Австралийн хурга гурван хоньчин нохойтой хамт бөөр бөөрөө нийлүүлэн амьдардаг. Вольфганг Гренсенс ярихдаа “Хурга маань өөрийгөө бараг л нохой гэж боддог. Тэр ноходтой тоглож, тэдэнтэй ямар нэг холбоогоор харилцдаг болов уу. Ноход хургыг гадуурхаж, түүн рүү хуцах, хазах нь ховор” гэжээ.
Энэхүү хурга өөрийн араатан найзуудтайгаа тоглох дуртай бөгөөд хүзүүвч хийлгэн тааламжтай нь аргагүй зугаалдаг байна.
Т.Арьяа /Time.mn/