Сайн байцгаана уу. Энэ захиаг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна. Би одоо 25 настай эмэгтэй. Өнгөрсөн зун анх бэлгийн харьцаанд орсон. Тэгтэл нэг санаа зовох зүйл гараад байна. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн гаднаасаа ямар харагддаг юм бэ? Минийх болохоор гадаад 2 бэлгийн уруулынхаа дундаас хэлүү нь цухуйж харагддаг. Гэтэл хүмүүсийнх тийм байдаггүй гэх юм. Би тийм том хэлүүтэй юм болов уу? Бас энэ сайт дээрх эротик зурган дээрх бүсгүйчүүдийг харлаа л даа минийх шиг тийм юм лав харагдахгүй юм. Тэгээд сэтгэгдэлүүдийг нь уншиж байгаад нэг хүн хэлүү нь унжсан байна, олон хүнтэй шаалцсан байна нтр гээд бичсэн байсныг уншаад их сэтгэлээр уначихлаа.
Гэтэл би чинь анх сая зун л хүнтэй унтаж үзсэн хүн шүү дээ, одоо тэр залуугаасаа салчихсан л даа, анхны тэр залуу маань бол намайг онгон байсныг мэдэх болохоор тэгээд ч би тэр үед энэ талаар мэдэдгүй байсан болоод ч тэрүү ер санаа зовоогүй. Гэтэл одоо би хэрвээ өөр найз залуутай болоод унтах нтр болтол минийхийг хараад буруу сэтгэгдэл төрчих болов уу гэж айгаад байх юм. Хэлүү ийм том ил гарсан байдаг нь юутай холбоотой юм бэ? Хэрвээ найз охиных чинь ийм байвал эргэлзээгүй олон хүний өвөр дамжсан эмэгтэй гэж ойлгох уу? Надад зөвлөөч туслаач. Би маш их санаа зовоод ичээд байна