ДБЭТ-ын тайзнаа өчигдөр суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн алдарт “Травиата” дуурийг тоглолоо. Театрын урын санд хүндтэй байр эзэлдэг уг бүтээлийн гол дүр Травиата буюу Виолеттад гоцлол дуучин Н.Туяа дуулсан юм
Тэрбээр сопрано хоолойтнуудаас хамгийн өндөр өнгө авч дуулдаг, өөрөөр хэлбэл колоратурный сопрано хоолойтой дуучин билээ. Түүний бүтээсэн Виолетта бүхий “Травиата”-г ОХУ-ын удирдаач А.Чепурной удирдан үзэгчдэд хүргэв.
ДБЭТ-т уран бүтээл буцалсаар, одоогоор гадаадын хоёр ч удирдаач ажиллаж байна.
Р.Оюунаа