Доорх найман асуултад хариулснаар уншигч та өертөө гуниг гутрал бий эсэх эсвэл намар жаахан ядарч байгаагийн алин болохоо мэднэ.
Тийм -2.
Магадгүй -1
Үгүй -0.
1. Та өөрийгөө хуумгай хүн гэж үздэггүй, гол төлөв туйлын буурь суурьтай байдаг.
2. Заримдаа амьдрал бол эцсийн эцэст шал дэмий зүйл гэж боддог.
З. Цонхоор нар тусаж, шувууд жиргэхэд би нилээд олон гоц учир шалтгаангүйгээр уруу царайтай сэрнэ.
4.Уйтгар, гунигтай санаа сэтгэлээ хөөн зайлуулж чадахгүй, харин орчин тойрныхны чинь хөөр баяр хүчтэй цочроодгийг ажиглаж мэдсэн.
5 .Хааяа бие маань өвдөхөд уйдаж гунигладаг.
6.Намайг уйлуулахад амархан.
7. Яагаад ч юм бэ тэгж хэлээгүйдээ, тэгж хийгээгүйдээ үргэлж шаналдаг.
8. Юунаас биш ч ядарснаа мэддэг.
Одоо оноогоо нэмээрэй.
11-ээс дээш оноо. Та улирлын гуниг гутралын хамгийн төв дунд нь байна. Сэтгэц мэдрэлийн эмчтэй уулзсан нь гэмгүй шүү.
6-10 оноо. Танд далдуур ямар нэг шаналгаа бий. Гэхдээ өөрт чинь хөндлөнгийн хүний тусламжгүйгээр түүнийг орхих боломжтой.
5 хүртэлх оноо. Та хатуу чанга сэтгэлтэй юм. Хэрвээ ажилдаа явахыг хүсэхгүй байвал зүгээр л залхуурч буй хэрэг.