Цаасаар цасан ширхэг урлах
1. Эхлээд материалаа бэлтгэнэ: 6 ширхэг цагаан цаас, хайч, үдэгч, цавуу
2. Цааснуудаа дөв дөрвөлжин болгоод тус бүрийг нь хошуулдаж нугална.
4. Дээд талын гурвалжныхаа оройгоос татаж цаасаа дэлгэж тавина.
5. Хамгийн дотор талд харагдаж буй жижиг дөрвөлжний хажуугийн хоёр өнцгийг дотогш нь хуйлаад давхарлаж наана.
6. Дараагийн дөрвөлжний хоёр өнцгийг цааш нь хуйлж наана. Цаасаа эргүүлж тавьж байгаад наасан ч болно.
7. Үлдсэн 2 дөрвөлжнийхөө өнцгүүдийг дээрх байдлаар нэгийг нааш нь хуйлж, нөгөөг цааш нь хуйлж наана.
8. Үлдсэн 5 цаасаа тус бүрийг нь энэ байдлаар хайчилж, хуйлж наана.
9. Хайчилж, нааж бэлтгэсэн хэсгүүдээсээ гурвыг авч, аль нэг үзүүрээр нь нийлүүлж үднэ.
10. Гурав гурваар нь нийлүүлж үдсэн хоёр хэсгээ хооронд нь нийлүүлж үднэ.
11. Зургаан хэсэг тус бүрийн талуудыг хооронд нь үднэ.
Ингээд бэлэн болсон цасан ширхэгээ гацуур мод мөн цонхондоо өлгөж болно.
Ээж аав нар болон хүүхдүүд та бүхэн дараах чимэглэлүүдийг хийж үзэж, гацуур модоо чимэглэж бас болох юм.
Бусад чимэглэл
Цэмбээр урлаж оёж хийсэн чимэглэл
Хөшигний цагирагаар хийсэн од
Даавуугаар хийсэн чихрийн уут Картоноор хийсэн гацуур
Гялгар даавуугаар оёж хийсэн цасан ширхэг
Ашигласан материал:
1. http://www.wikihow.com/Make-a-3D-Paper-Snowflake
2. http://www.kostenlose-schnittmuster.de/
Н.Норжхорлоо
www.miss.mn