21 насандаа теннисийн их спортоос зодог тайлсан Анна Курников, харин Энрике “Reloaded” хэмээх цомгоо гаргаж, жилийн хагасыг Женнифер Лопезтой хамт дэлхийг тойрох аялан тоглолтод нь оролцож өнгөрүүлсэн алдарт залуу хосууд өнгөрсөн амралтын өдрөөр Маймид завиар зугаалж яваад папараци дуранд өртсөн байна. Хачирхалтай нь тэд 11 жил хамт амьдарч байгаа бөгөөд одоо хир гэрлэлтээ батлуулаагүй хэвээрээ л байгаа аж.