“2012” кино 2009 онд үзэгчдийн хүртээл болж дэлхий сүйрнэ гэсэн ойлголтыг гүн гүнзгий мэдрүүлсэн билээ. Мэдээж, кино бол кино.
Гэхдээ “2012” бүтээлээс хойш дэлхийг үнэхээр сүйрнэ гэсэнд итгэх хүмүүсийн тоо нэмэгдсэнийг Колорадогийн их сургуулийн мэргэжилтнүүд энэ оны зургадугаар сард гаргасан судалгаандаа өгүүлсэн билээ.
Энэ өдөр майяачуудын хуалин дуусаж шинэ эрин эхэлж байгаа юм. Орчин цагийн шинжлэх ухааны эрдэмтэд өнөөдөр ямар нэгэн томоохон үйл явдал тохиохгүй хэмээн ярьж байна. Тэгвэл олны танил хүмүүс 2012 оны арван хоёрдугаар сарын 21-ний тухай юу гэж өгүүлснийг сонирхуулья.
Жүжигчин Брэд Питт:
Би 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд өглөө сэрж чадвал тухай өдөр юу болохыг мэдэх байх. Майяачуудын шинжлэх ухаан асар өндөр хөгжсөн байсныг би уншиж байсан. Гэвч тэд дэлхийг сүйрнэ гэж лав таамаглаагүй.
Лондоны олимпийн хос алтан медальт, Их Британийн хөнгөн атлетикч Мо Фара:
Дэлхийн сүйрлийн өдөр тохиовол амьд гарахын тулд бүх боломжийг судална. Гэхдээ хүн төрөлхтөн сүйрэх тэнэг оюун ухаантай биш. Ямар нэг гарц байж л таарна.
“Лос-Анжелес лейкерс” багийн тоглогч Коби Брайнт:
Филадельфи дахь миний хамаатны зарим хүн дэлхийн сүйрнэ гэдэгт үнэхээр итгэсэн. Тэд байшингийнхаа хонгилд хүнс, дулаан хувцас, хөнжил, эм гэх хэрэгцээтэй зүйлээ нөөцөлсөн. Бүр хонгилынхоо ханыг зузаан болгож, дулаалсан. Намайг тэнд хамтдаа 21-нийг өнгөрүүлэхийг урьсан. Гэвч би тэр өдөр олон ажил төлөвлөсөн байгаа.
Дуучин Адель:
Дэлхий сүйрнэ гэдэгт бүрэн итгэсэн хүмүүс “Facebook”, “Twitter”-ээр нэгдэж уулзсан тохиолдлыг мэднэ. Миний найз Уильямс тэдний нэг учраас намайг элсэж дэлхийн сүйрлээс аврагдахыг урьсан. Тэд Ноагийн завь шиг шумбагч хөлгөнд сууж аврагдана гэж бодож байгаа.
Реппэр Will.i.am:
Үнэхээр инээдтэй юм. Гэхдээ дэлхий сүйрэхээс өмнө Мэрилин Монрод нууц хайраа илчилнэ. Бас Барак Обаматай дахин уулзана.
“Манчестер Юнайтед” клубийн довтлогч Робин Ван Перси:
21-нд юу болохыг хэлж мэдэхгүй байна. Байгалийн гамшиг урьдчилан анхааруулдаггүй шүү дээ.
Топ модель Алессандра Амбросио:
Намайг жаахан байхад өвөө минь майяачуудын тухай ярьж өгдөг байв. Гайхамшигтай соёлтой байсныг хожим нүдээрээ үзсэн. Тэд дэлхийг үнэхээр сүйрнэ гэж таамагласан юм бол аль нэг пирамидын хананд дүрсэлж үзүүлсэн байх учиртай.
Дуучин Лэди Гага:
Дэлхий сүйрнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ одоо биш. Хэзээ нэгэн цагт хүмүүс өөр гаригаас дэлхийн сүйрлийг харах болно.
“2012” киноны найруулагч Роланд Эммерик:
Хүмүүс дэлхийтэй таагүй харьцаж байна. Газрын баялгийг нь авч, үүнээс болж гол мөрөн татарч, хүлэмжийн хий нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдох нь ихэссэн. Дэлхий хэзээ нэгэн цагт сүйрэх нь тодорхой. Гэвч бид дэлхийтэй таагүй харьцсанаар сүйрлийн хугацааг нь улам наашлуулж байна.