Монголоор яриад байгаа мөртлөө харваас хятад царайтай, ногоон нүдтэй хүмүүс энд тэндгүй явдаг үе гарах бий вий . Өөрөөр хэлбэл, эрлийз, хурлийз үеийнхэн Монголын дараагийн үеийнхэн болвол яах вэ? Удам судар, эцэг эх, өвөг дээдсийг нь мэдэхгүйгээр хэн мөнгөтэй, хэн царайлаг, хэн ирээдүйтэй хүн гэдгээр нь хань ижилээ залуус бид сонгоод байвал Монголын дараагийн үеийг тийм байдалд хүрнэ. Хэнтэй гэрлэх нь хувь хүний эрх ч гэлээ, хувь хүнээс ч илүүтэй “үндэстний эрх ашиг” гэж бий. Улс үндэстэн мөхөх хамгийн эхний цэг бол “харь хүмүүстэй гэрлэх” явдал юм. Гэхдээ намайг ямар нэг үндэстний хүнийг үзэн яддаг, эрлийз хурлийз хүмүүсийг жигшдэг гэж бүү бодоорой. Монгол Монголоороо байхыг л хүссэнээс ийн бичсэн юм.
Монгол охидыг гадны хүнд зуучлан гэрлүүлдэг аливаа ажиллагааг бид зогсоох ёстой. Яагаад гэвэл, манайх шиг цөөн хүн амтай үндэстэнд гэрлэлтийн хатуу бодлого байх ёстой. Бид Монголын хүн амыг Монгол гэр бүлээр өсгөх ёстойгоос биш, эрлийз хүүхдүүдээр өсгөх нь ирээдүйд аюултай. Хятад, Солонгос иргэдтэй гэрлэгч Монгол эмэгтэйчүүдийн хувь заяа ямархан хэцүү байдгийг сонин хэвлэлээр үнэн худал нь мэдэгдэхгүй юм бичдэг. Зарим нь жаргаж яваа гэж бодож байгаа боловч үнэн хэрэгтээ Монгол хэвлийд гадны хүний үрийг л тээж яваа.
Эрлийзжих нь зөвхөн бие махбодид бус мөн сэтгэлгээнд ч бий болдог зүйл. Халтар хултар Монголоор хэдэн үг хэлдэг ч эрлийз хүүхдийн хувьд Монгол сэтгэлгээ тогтох магадлал хамгийн бага. Монголоо гэх сэтгэлгүй мөртлөө Монгол гэж ярьдаг хүн аюултай. Монголд төрсөн хятад хүүхдүүдийг хар. Тэд Монголчуудын өмнө Монголыг магтаад, Хятадуудынхаа өмнө Монголыг муулдаг. Өвөр Монголыг хар. Монгол хэл, соёл, түүхээ хадгалсан гэх авч, тэдний сэтгэлгээ бүрэн хятаджсан. Үүнийгээ тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Түүхээс суръя. Хувилай хааны багш Түвд хүн байсан билээ. Хэдийгээр тэр алтан ургийн хаан байсан авч сэтгэлгээ нь багшийнхаа нөлөөгөөр өөр болсон байлаа. Монголын тал нутаг муухайдсандаа Хятадад төр улсынхаа нийслэлийг нүүлгэв үү эсвэл сэтгэлгээ нь аль хэдийнээ нүүчихсэн учраас хожим нь биеэ, улс үндэстэнийхээ нийслэлийг нүүлгэв үү? Үүнд тодорхой хариулт өгч чадахгүй ч эрлийзсэн сэтгэлгээ ийм сонголт хийхэд нөлөөлсөн байх.
Нөгөөтэйгүүр эрлийз хүүхдүүдийн хувь заяа өрөвдөлтэй. Тэд аль ч улсын иргэн гэж өөрсдийгөө хэлэхэд төвөгтэй байдаг. Ялангуяа манайх шиг моно ахуй соёлтой улсад хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Ингэх нь ч соёлын дархлаа бий болгож өөрсдийгөө хамгаалах нэгэн төрлийн реакц ч байж мэдэх юм. АНУ шиг олон үндэстэн шигсэн газарт таныг эрлийз, хурлийзаар дуудахгүй. Тэдний хувьд бусдыг тэгж дуудах ямар ч шаардлага байхгүй. Монгол, Америк хоёр тэс өөр ахуй соёлтой улс. Тиймд Америкийн тэр талыг бид дууриаж болохгүй. Жижиг үндэстэн өөрсдийгөө хамгаалах, хадгалж үлдэх бүх л арга хэмжээг авах ёстой. Үүнд гэрлэлт, хэл, соёл, уламжлалыг багтаах хэрэгтэй юм. Харин шашны тухайд, Монгол хүн бүр заавал буддист байх ёстой гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрч болохгүй. Учир нь шашин шүтлэг бол тухайн хүний зүрх сэтгэлийн итгэл үнэмшил болохоос “үндэстний харъяаллыг тогтоодог хэмжүүр” биш юм. Үндэстэний харъяаллыг гэрлэлтээр, харин шашин шүтлэгийг хувь хүнд нь үлдээх хэрэгтэй. Монгол хүн бөөгөө шүтнэ үү, буддагаа шүтнэ үү, исламыг шүтнэ үү, загалмайтан болно уу тэднийг л сонголт. Гэхдээ ямар ч шашин шүтсэн бай улс үндэстнийхээ эрх ашгийг дээгүүр тавих ёстой. Улс үндэстний хамгийн дээд эрх ашиг бол “эв нэгдэл”. Бүх Монгол хүн Монголоо эв нэгдэлтэй, нэг хүн шиг байхад анхаарах ёстой гэж би итгэдэг.
Монгол нь Монголтойгоо гэрлэе! Харийн эрийн өвөрт охидоо, харийн бүсгүйг өвөртөө үл оруулъя. Монгол үндэстэн үеийн үед мандан бадарч, Монгол гэр бүл улам бат бэх байх болтугай!
Монгол овогт Ж. Бадамдорж
WWW.MISS.MN