Шилдэг залуу улс төрч, эдийн засагчдыг алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадам өнгөрсөн Пүрэв гарагт болж өнгөрөв.
Уг наадмын гол онцлог нь архигүй шинэ жилийн наадмуудын нэг нь байж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан архи биш сүү өргөж амьдрах уриан дор зохион байгуулагдсан юм.
“Сүү өргөж амьдаръя” уриан дор зохион байгуулсан дээрх наадамд Ерөнхийлөгч хүрэлцэн ирээгүй ч УИХ-ын дарга З.Энхболд болон монголын улс төр, урлагийн шилдгүүд ирж хүндэтгэл үзүүлсэн байна.
Гэтэл наадамд ая дуугаа өргөхөөр ирсэн “Sweetemotion” хамтлагийн бүсгүйчүүд тайзан дээр гарахдаа “За, зочид оо урд чинь оргилуун дарс аль эсвэл вино болон уух зүйл байна уу, байгаа оргилуун дарсаа бариарай, бид тоглолт ихтэй болохоор ууж ч амжихгүй явна” хэмээн гараг андуурч архидалтыг сурталчилсан байна.
Архигүй шинэ жилийн наадам гэдгийг бүх л хэвлэлээр тунхаглаж байсан ч хамтлагийн охид халтуурандаа халуурч, хаана ямар утгатай баяр болж байгааг анзаарах сөхөөгүй явсан бололтой.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=7296